Ээжийгээ уучлаарай...
2008-08-29,09:26
Миний хөөрхөн охин ээжийгээ уучлаарай... Өлмийд чинь сөгдөж, өөрийнхөө хийсэн болчимгүй авир, бодлогогүй үг бүрийн төлөө уучлал эрж байна. "Миний хайртай аав хэзээ ирэхийн?" гэж асуух тоолонд чинь худал хэлж, уруулаа унжуулан уйлах бүрт чинь намайг зовоолоо хэмээн загнаж байгааг минь өршөө... Дахиж ингэхгүй... Одоо л амлая. Хайртай шүү хөөрхөн охиндоо.
бичсэн: gereltuya төрөл: |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 979 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ээж нар аа, алаг үрсээ хайрлан тэднээс уучлал гуйя.
үр минь, ээж нь чиниихээ төлөө л амьдарч байгаа шүү. Чамайг хүн болж мэндлэхээс өмнөхөн ээжийг нь хаян явсан, чамайг ганц удаа хараагүй ч 5 жилийн хугацаанд ердөө ганц удаа утсаар дууг чинь сонссон тэр хүн бол чиний аав. Ийм аавтай нь миний охины буруу биш ээ. Ийм хөөрхөн охиноор минь хайрлуулах хувьгүйдээ л тэр явсан байх. Охин минь чамайгаа тээж төрүүлсэн нь ээжийнх нь амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам шүү.
Зочин хэзээ бичсэн: 17:06, 2008-08-29 | |