Хэдэн насаар хөгширмөөр байна
2008-08-26,14:17
Хэдэн насаар хөгширмөөр байна. Хүнд жаахан хүүхэд гэж хэлүүлэхээс залхаж байна. Өнөөдөр шинэ ажлын гэрээ хийхээр очсон чинь хэдэн хүн хүлээн авч уулзлаа. Зарим нь хэтэрхий жаахан хүүхэд байна гээд хоорондоо яриад байсан. Харин ганц хоёр хүн нас хамаагүй, чадвартай байх нь чухал гэсэн байр суурьтай байлаа. Ажлынхаа хажуугаар хийж болмоор аятайхан ажил гээд баярлаж байсан юмсан. Анх уулзахад хүмүүс нь хамтарч нэг баг болоход болохгүй гэх юм алга гээд л бичсэн, хэвлүүлсэн, засаж, залруулсан юмыг маань хараад хэлж байсансан. Гэхдээ яах вэ. Есөн сарын нэгнээс өмнө хариу өгнө гэсэн. Хүлээж л байхаас... Хэрвээ хамтарч ажиллахаар болбол сайхан байнаа... Цалингаараа амьдралаа болгоно гэдэг хэцүү болчихоод байна... Дараа нь ажил дээрээ ирлээ... Хавтасны сэдэв яриад... Бас л жаахан сэтгэлээр унасан. Гаргасан санаануудыг маань дэмжиж байгаа ч хал үзэж, хашир суусан, тохьтой томоотой хүний байр суурьнаас бич гэнэ. Үзээгүй амьдралаа өөрийн болгож бичнэ гэдэг амаргүй даваа юмаа...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хааяа хөгширмөөр санагддаг юмаа. Одоо бол энэ хэвээрээ байгаад л баймаар байна. Хүүхдүүд маань том өолоод л харин би энэ хэвээрээ байвал гоёоо
gereltuya хэзээ бичсэн: 11:31, 2008-12-12 | |
тэр илүүдээ гарсан залуу наснаасаа надад өгчих. хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэнэ.
хангалтгүй санагдвал манай хүний наснаас ч аваарай л даа.
хангалтгүй санагдвал манай хүний наснаас ч аваарай л даа.
ketchup хэзээ бичсэн: 11:04, 2008-12-12 | |
болдогсон бол хогширох ни гээч хоое болохгуи шуу яарах юум еөөр бахгүй ш дээ. сонин сэтгэхиймаа. Дахиж тэгж дэггүйтэвээ.Золиг минь
director (зочин) хэзээ бичсэн: 09:53, 2008-12-12 | |
Нас ахих нь сайхан ч бас залуу байх нь түүнээс дээр. Үзэж өнгөрүүлэхдээ ихийг хийж бүтээж чадаагүй нэгэнээс Үзээгүй амьдралыг Тунгаасан суралцсан нь илүү сайн байж чаднаа....
Жижигээр эхэлсэн өдрүүдээ жижиг гэж бүү гол
Жижигээр эхэлсэн өдрүүдээ жижиг гэж бүү гол
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:53, 2008-09-01 | |
Хөгширч яахын бэ? Байгаагаараа хүлээн зөвшөөрүүлэх гээд оролдоод үз л дээ хөгшөөн гсн...
Зочин хэзээ бичсэн: 10:30, 2008-08-27 | |