Яаж ч хичэгээд...
2008-08-20,16:35
Яаж ч хичээгээд болохгүй байна... Жаргалтай царай гаргаж зөндөө инээлээ... Одоо хангалттай... Яаж ч хичээгээд ажил бүтэхгүй байна... Бас л хангалттай... Тэвчээртэй хүн болох гэж байдгаараа гүрийлээ... Одоо дахиад чадахгүй... Ганцаардаж байна, гадаа бороо орсоор л байна... Сэмэрч барагдахгүй сэтгэлийнхээ талд чинийхээ хайраар гоёж явсанаа санаж байна... Уйлмаар байна, ууж идээд ухаан санаагаа алдмаар байна...
бичсэн: gereltuya төрөл: |
(8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 731 удаа
Сэтгэгдэл:
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:24, 2008-08-21 | |
Сүнс байдаг гэдэгт итгэж байгаарай. Уйлах цагтаа уйлаад сэтгэлээ онгойтол ярилцаж байгаарай.
Зочин хэзээ бичсэн: 12:37, 2008-08-21 | |
Сэтгэгдэл
Өчигдрөөс өнөөдөр хавьгүй дээр байнаа. Бороотой хамт сэтгэл уйлаад байсан юм аа. Сэтгэгдэл үлдээсэн хүн бүхэнд сэтгэлээсээ талархал илэрхийлье. Сэтгэлд орших гэгээн сайхан дурсамжуудыг үлдээгээд, энгэрт эрхлэх хоёр хөөрхөн үрээ орхиод явсан ч хань минь тэнгэрээс намайг харж, дэргэд минь байхгүй ч зүрхэнд хайр асаан үргэлж хамтдаа байгаа гэдэгт итгэж байна. Цаашид ч итгэнээ...
gereltuya хэзээ бичсэн: 11:32, 2008-08-21 | |
Та нар Монгол уу? Бүгдээрээ нэг нутаг юм байна.
хамт байгаа шүү. сэтгэл зүрхэн дотроо мөнхөрсөн тэр хайр чинь тэнгэрээс чамайг хараад дэмжээд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Чи чаднаа, мундаг шүү!!
хамт байгаа шүү. сэтгэл зүрхэн дотроо мөнхөрсөн тэр хайр чинь тэнгэрээс чамайг хараад дэмжээд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Чи чаднаа, мундаг шүү!!
xvv хэзээ бичсэн: 03:26, 2008-08-21 | |
Амьдрал үйл явдлаар баялаг хойно доо. Амьдралаас гэрэлтэйг нь олж хар Гэрэлээ. Энэ чиний өөрийн чинь надад хэлж байсан үг юм шүү.
Mtsg хэзээ бичсэн: 22:38, 2008-08-20 | |
3-лаа нэг нутаг юм байна
Дарс хэзээ бичсэн: 20:17, 2008-08-20 | |
Чи Завханых юмуу 2-уулаа нэг нутагийн байнаа.
gangaa хэзээ бичсэн: 19:29, 2008-08-20 | |
Амьдрах арга, амьдралын утга учир нь зовж сурахад зовлонг ойлгож хүлээж авч сурахад байдаг гэж бодды шд.
Бичлэгүүдийг чинь урд нь олон уншсан. Харин өнөөдөр тэсгэлгүй коммээнт тавьчлаа.
Ямартай ч чамд энэ их хайр, энэ их сэтгэл байгаа нь сайн хэрэг. Гуних юмгүй хүнээс хувь илүү завшаан шүү энэ. Бодол ухаанаа өөр юманд зориулж анхаарлаа сарниулахыг хичээх хэрэгтэй. Шинжилгээ судалгааны ажил, бүтээл туурвил, магад ном зохиол бичдэг ч юм уу?.

lobe22 хэзээ бичсэн: 18:30, 2008-08-20 | |
дарамт нь хэцүү байдалыг
харин хэцүү байдал нь тэвчээрийг
тэвчээр нь надад сайн зан чанарыг суулгаж өгдөгөө...