Зүүд
Шөнийн талд солонго татуулан байж зүүдэллээ
Шүүдрийн дуслаар хөлөө норгон хамтдаа алхаж зүүдэллээ
Шүхэрлэн орох цасан дунд дуулж хамт зүүдэллээ
Шаналан энэлэх сэтгэлээ холоо үдэж зүүдэллээ
Нарны ханхүү болоод намайг авна гэж зүүдэллээ
Навчны шүүдрээр цай чанаж зүүдэллээ
Нэг л өдрийг хамдаа өнгөрөөе тэгэх үү гэж асууж зүүдэллээ
Нар тусч, гэгээ ороход ганцаар сэрж уйллаа...
Болор мөнгөн оддын дунд хамт аялж зүүдэллээ
Борхон хөөрхөн үрсээ хөтлөж явна гэж зүүдэллээ
Бодлын мананг хөөж гэртээ ирлээ гэж зүүдэллээ
Би чамдаа хайртай гэж дахиад хэлж байна гэж зүүдэллээ
Өвгөн эмгэн болоод цай ууж зүүдэллээ
Өтөл дорой болсон ч хөтлөлцөж явна гэж зүүдэллээ
Өнөө маргаашгүй чамдаа очноо гэж захиа бичиж зүүдэллээ
Өрөөнд гэгээ ороход ганцаараа сэрж уйллаа...