Сайныг сийлж үлдээ
Сайныг сийлж үлдээ
Энэ түүх хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм.
Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйж муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээ “Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан” гэж бичжээ.
Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрд дээр иржээ. Тэгээд усанд орж амрахаар шийдэв. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошлуулж байлаа. Үүнийг харсан найз нь хамаг хурднаараа ирж түүнийг гарган авсан ажээ.
Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр “Намайг миний хамгийн сайн найз аварлаа” хэмээн бичиж.
Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө нь “Чамайг алгадахад элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм” гэхэд нөгөөх нь “Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. учир нь уучлах салхинд амархан арилдаг. Харин сайн үзүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. ямар ч салхи бүү хийсгэн алгаг болгог” гэв.
“Сургамжит өгүүллэгүүд” номоос