Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663050 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 240-р хуудас. | дараах >>

Эхнэр нөхөр хоёрын мэдэх ёстой 15 зөвлөгөө

2008-06-23,12:43

Бие биедээ хайртай, чин сэтгэлээсээ ойлголцдог хосууд харцаараа нэгийгээ ойлгодог гэлцдэг. Гэсэн ч тэдний хоорондын нарийн нандин харьцааг сонирхолтой, идэвхитэй байлгаж гэмээнэ бат бөх, аз  жаргалтай байна хэмээн секс судлаачид үздэг аж. Энд өгүүлэх хамгийн энгийн зөвлөгөөг эрхэм уншигч та ч бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Танд амжилт хүсье.

1.      Сексийн харилцааны талаар энгийн зүйлээ ярьдаг шигээ илэн далангүй ярилц. Эхэндээ эвгүй байлаа ч аажимдаа та хоёр улам дотносож буйгаа мэдэрнэ. Орой салхинд гарахдаа нандин зүйлээ сэтгэлийнхээ угаас гарган чин сэтгэлээсээ ярилцаарай

2.      “Оршилоо” аль болох эртхэн эхлээрэй. Өглөө гэрээсээ гарахын өмнө эхнэрээ хацар дээр нь шов хийтэл үнсэхийн оронд халуун дотноор тэврэн үнс. Өдрийн турш нэг нэгэндээ гэгээн сайхан мөчийг бэлэглэ. Ажлын цагаар хайртай гэж хэлэхээр утасдаж болно шүү дээ. Эсвэл дотно үгтэй мессеж бич.

3.      Секс амьдралын тань салшгүй нэг хэсэг гэдгийг бодолцож ажил дээрээ байхдаа ч санах хэрэгтэй. Хичнээн их ажилтай байсан ч хэдэн минутын зав гаргаад түүнийхээ тухай бодох ч юмуу эсвэл түүнтэйгээ хэрхэн загас наадуулах тухай мөрөөдөөрэй.

4.      Сексийг ажлынхаа төлөвлөгөөнд оруул. Хэрвээ та хоёр өдөр бүр хийх ажлаа тэр ч байтугай чөлөөт цагаа ч төлөвлөн маш их ачаалалтай ажилладаг бол ажлынхаа хуваарьт секс гэсэн тодотголтой цагийг оруулчих. Хичнээн ажилтай байлаа ч хувийн амьдралаа бүү орхигдуул, амьдралд хөлөө олж, бие биеэ зөв ойлгоход хувь нэмэр оруулна гэдгийг санаарай.  

5.      Секс та хоёрт ер бусын тааламжтай сайхан мэдрэмж төрүүлэх ёстойг бүү мартаарай. Тийм учир та хоёрын сэрэл хүслийг төрүүлэх бүхнийг ашигла. Үүнд тоглоом, гоёмсог дотуур хувцас гээд таны бодож олсон юу ч байж болно. Мартагдашгүй дурсамж үлдээсэн секс нь таны хамгийн сайхан дур тавьсан мөч бус хоёр биенээ хайрлан энхрийлсэн тэр мөчүүд, оршил, басхүү түүнд хандах таны зан ааш байдаг юм шүү.

6.      Супермакетаас эхэл. Сексийн үед ашиглаж болох бүхнийг худалдан ав. Жишээлбэл: Гадил, өргөст хэмх, зөөхий, шингэн шоколад. Тэд сэрэл хүслийг тань өдөөж та нарт хөгжилтэй байх боломжийг олгоно.

7.      Ээлжлэн санаачлага гаргахыг хичээ. Секс та хоёрт хоёуланд чинь таашаал өгөх учраас аль аль нь санаачлага гаргах хэрэгтэй. Нэг нь галт уул мэт оргилж бүхнийг сэдэж байхад нөгөөх нь ус мэт гөлийх нь аажимдаа үл ойлголцолд хүргэдэг. Хайртынхаа хажууд багаа тайлан өөрийнхөөрөө аашил.

8.      Ихэнх судлаачид сэрэл хүсэл нь харилцан ярилцахтай шууд холбоотой гэж үздэг. Хэрвээ та орой секс хийхээр төлөвлөж байгаа бол хоол хийх зуураа хэлээд үзэх хэрэгтэй. Хоёр биендээ ойрхон сууж дотно яриа дэлгэ, зургийн цомгоо үзэж хөгжилтэй үеэ дурс, хайрын шүлэг уншиж өгсөн ч болно. Энэ бүхний өмнө та шөнийхөө төлөвлөгөөг ярьсан учир хамгийн халуухан шөнүүдийн нэгийг үднэ гэдэгтээ итгэлтэй байж болно.

9.      Хоёр биенээ ойлгож сур. Эхнэр /нөхөр/ чинь яг одоо юу бодож байгааг уншиж чадах уу? Оролдоод үз. Магадгүй та хоёр нэг л зүйлийн тухай бодож байгаа ч юм билүү?

10.  Өнөөдрийг, энэ шөнийг удаан хугацаагаар салахын өмнөх сүүлчийн хором гээд төсөөлчих. Та хоёрын сүүлчийн уулзалт юм шиг л бие биенээ хайрлан энхрийлж хүсэл шуналаа гүйцээ.

11.  Таалагддаг зүйлсээ жагсаагаад бич. Гэхдээ өнгө, улирал, хоол гэсэн зүйлсийг бус загас наадуулахад тааламжтай сэтгэгдэл үлдээдэг бас таалагддаггүй зүйлсээ тоочин бич. Хайрт чинь ч бас бичиг. Дараа нь хуудсаа солилц. Энэ жагсаалт та хоёрт сексийн шинэ хувьсгалыг эхлүүлнэ. Тэгээд ч та хоёр маш сайн ойлголцох алтан боломж.

12.  Дискотек зохио. Улс төрийн залхмаар урт “хэрүүл”, уйтгартай савангийн дуурь үзсэнээс доргио аянд бүжиглэцгээ. Сэтгэл хөөрөл нь сэрэл мэдрэмжийг төрүүлдэг.

13.  Эротик мөрөөдлийнхөө талаар ярилц. Урьд өмнө туршиж байгаагүй байрлал, орчин, дуу чимээг төсөөлөн бод. Дараа нь түүнтэйгээ энэ сэдвээр ярилцаад үзээрэй. Та хоёр адилхан зүйл мөрөөддөг бол туршаад үзэхэд дээд зэргийн таашаал өгнө.

14.  Ичингүйрлээ яаж дарах вэ? Дотроо хүсэж байлаа ч ил гаргаж чадахгүй ааш авир танд байж болох л юм. Яагаад санаа зовох ёстой гэж. Хайрт тань таны тэр л зан аашийг хүсдэг байсан ч юм билүү. Хувцсаа тайч, түүнийг эзэмд, эротик хальс аваад түүнийгээ хамтдаа үз, ер нь л өөрийнхөөрөө аашил. Энэ бүхэн та хоёрын  нарийн нандин харьцааг чөлөөтэй бас энгийн сайхан болгоно.

15.  Өөрсдийнхөө тухай бичлэг хий, гэхдээ удаан хадгалах хэрэггүй. Хүний этгээд сонин араншингаар хэзээ ч юм бичлэг хийх хүсэл төрвөл тэр даруй бич. Бичлэгээ хэд хэдэн удаа үзсэнийхээ дараа санамсаргүй бусдын хүртээл болохоос урьтаж устгаарай.          

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1005 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Эмэгтэй хүнд анхны сэтгэгдэл чухал гэсэн. Зарим эмэгтэйчүүд анхны учирлаасаа ташаал авч чадаагүй болохоор дандаа сэтгэл дундуур явдаг гэсэн. Энэ зөвлөгөө бол нэлээд юм үзчихсэн хүмүүс харилцаагаа сэргээх, сонирхолтой болгох үүрэгтэй юм шиг байнаа. Анхны учиралдаа романтик байх нь дээр байхаа.
Зочин хэзээ бичсэн: 18:20, 2008-06-23 | |
5 дээр нэмээд амттай хоол хаха tongue маш их хэрэгтэй юм байна баярлалаа...
Эмэгтэйчүүдээс асуухад асуулт байна анхны удаад бол ямар байвал  зүгээр бол? Тохиолдлын юм шиг? эсвэл гоё кинон дээр гардаг шиг романтик? Эхнээсээ л таалагдах нь чухал байхаа тийм үү?
Зочиноор бичнээ хэзээ бичсэн: 17:59, 2008-06-23 | |
Гэр бүлийн дотор сексээс чухал зүйл олон бий. Хамгийн гол нь сексийн сэтгэл ханамжгүй байдал эхнэр нөхөр хоёрыг хоюуланг нь нууц амрагтай болоход нөлөөлдөг гэсэн. Тийм болохоор насаараа амьдрана гэж гэр бүл болчихоод гуравдагч этгээдийг амьдралдаа оруулах нь буруу  л гэж бодоод байна...
gereltuya хэзээ бичсэн: 17:06, 2008-06-23 | |
Уг нь гэр бүлийн дотор сексээс илүү байх юм нилээн бий л дээ. гэхдээ секслогич зөвлөж байгаа юм чинь Сайхан зөвлөжээ. харин тэр 14-н эротик кино зөвлөх нь харин тиймэрхүү байна. Кино амьдрал 2-г нэг болгох гээд баахан хий хоосон мөрөөдөлийг өгөөд хосын хооронд сонин хана бий болгочихдогийн. Тиймээс кино үзэхийг алгасаад бичлэг хийхийг дэмжий. Гэхдээ сонин харагдах байхдаа. Хэ хэ. Ямартаа ч атугай Гэр бүлийн нандин харилцаа мандтугай гэе?
Ураа гсн.... tongue
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:57, 2008-06-23 | |
Энэ миний зөвлөгөө биш л дээ. Сэтгэл зүйч, секслогичдын өгч байгаа зөвлөгөө. Асуух зүйлээ бичээрээй. Дамжуулж тодруулж өгье.
gereltuya хэзээ бичсэн: 15:37, 2008-06-23 | |
энэ өөрийн чинь зөвлөлгөө юу? тийм бол юм асуух гэсийм.
хундага хэзээ бичсэн: 13:33, 2008-06-23 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 240-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг