Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663123 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 242-р хуудас. | дараах >>

Өдөржин бороо ороосой

2008-06-20,16:11
Ойрын хэд хоног борлл ороосой гэж өдрийн бодол, шөнийн зүүд болоод байсан юм. Харин өглөө сэрүүтээ бороо дусалж байгааг хараад Ура хашгирав. Гэрээсээ гарахдаа хэргээр шүхрээ орхиж, ангаж сэтгэлээ тайтгарууллаа. Гадуур гарах ажлаа өнөөдөр бүгдийг нь амжуулнаа гэсэн манай ажлынхан гайхаж байна. Хар усан борооноор хаагуур явдаг юм? гэж ирээд л... Гэсэн ч удтал хүлээсэн бороонд өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд, гадуур гүйгээд баймаар сайхан байна. Зуслан дээр нэг өрөвдөлтэй цэцэг харсан. Шуурсаар байгаад хамаг хөрс нь алга болчихсон. Тэгээд бүр үндэс нь гараад хэзээ сөдгүй үхэх гэж байгаа. Өнөөдөр тэр цэцэг бид хоёр адилхан баярлаж байгаа байх даа. Зуны дунд сар талаасаа өнгөрчихөөд байхад гэж ирээд л ойрын хэд хоног баахан хямарсан юм. Байгал дэлхий хүртэл ийм араншинтай болчих гэж ээж аав хоёх минь ярих юм. Хүмүүс бид байгалиа хайрлахгүй байгаа нь харамсалтай. Хэдэн жилийн дараа Туулын урсгал бүр байхгүй болчихоор хүмүүс бид алтаа арилжаад ч уух усгүй болно. Хүмүүсээ над шиг бороо орохоор баярлаж сэтгэл чинь хөөрч байна уу? Би ганцаараа галзуу амьтан шиг дэвхцээд гүйгээд байгаа юм болов уу? Бороо дахиад өдөржин, шөнөжин ороосой....
бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1009 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хувьтай хүн хур борооноор гээд л ер нь бороонд дуртай ард түмэн шүү дээ big grin Жоохон байхад ч бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй гээд л бороо орохоор шалдан гарч гүйлдээд л, ханиад хүрчинэ гэж ээж хориглоод дийлдэггүй байж билээ big grin Дараа нь тэгээд л шанаган хорхой, амьд хоол түүж байна гээд л муусайн шалбаагнуудыг ч мөн ч их гашраасан даа big grin Ай тэнгэр бурхан минь Ангаж цангасан газар шороог услаж өгсөнд баярлалаа. дээж өргөнөө winking
xvv хэзээ бичсэн: 23:28, 2008-06-20 | |
монголчууд бороо усанд дуртай
хэзээ мөдгүй гэдэг биз дээ?
хэзээ сөдгүй гэж бас өөр утга байдаг юмуу? нэг бол бас тэгж хэрэглэдэг юмуу
Хонгор хэзээ бичсэн: 17:36, 2008-06-20 | |
хүлээлээ чамайг гээд л дуулаад байгаам биз дээ. нээрээ сайхан байнаа хө. маргааш дахиад бороо орвол бүүр зүгээр ч юм уу
Зочин хэзээ бичсэн: 17:11, 2008-06-20 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 242-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг