Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649902 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 248-р хуудас. | дараах >>

Харшил өдрөөс өдөрт нэмэгдсээр байна

2008-06-19,15:05

Ажил хэрэгч, ялангуяа гадна дотны өндөр албан тушаалтнуудтай байнга харьцдаг хүмүүст аллерги толгойн өвчин болж байна. Толгой өвдөх, нус гоожих, нулимс асгарах гээд эрхэм зочдынхоо өмнө маш эвгүй байдалд орох тохиолдол цөөнгүй. Тухайн үедээ дур мэдэн эм ууж ганц нэг хоног санааширч байгаад л мартаж орхидог.

Монголчууд бид эрүүл мэнддээ тэр бүр анхаарал тавьж угаасаа сураагүй. Бага зэргийн өвчнийг бол бүр ч тоодоггүй. Өвчин нь хүндэрч болохоо байсан цагт нэг юм эмнэлгийн бараа харна.

Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөнгүй. Тун удахгүй улиасны үр хийсч эхэлнэ. Хөвөн шиг цагаан зүйл хамар руу орж түүнээс болж айхтар харшил өгдөг. Бидний идэж, ууж, хэрэглэж байгаа бүхэн химийн ямар нэгэн элементийг агуулж байдаг. Хүн байгалийн бүтээгдэхүүн. Байгалиасаа холдож хөндийрөх тусам гайхал харшил хүрээгээ тэлсээр байна. Хотжилтын өвчин гэгддэг харшлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, эрхэм уншигч таныг өөрийн эрүүл мэнддээ цаг заваа харамгүй зориулаасай гэсэн үүднээс энэ удаагийн хавтасны сэдвээр харшлыг онцоллоо.

Харшлын үүсэл

Харшил буюу аллерги гэсэн нэр томъёог Австрийн хүүхдийн их эмч К.Пирке 1906 анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Тэрээр энэ үгийг гадны нөлөөг бие организм “хурцаар” хүлээж авах гэж тайлбарласан байдаг. Харшил гэдэг нь хүний бие гадны хүчин зүйлд эмзэглэн хэт цочмог, хүчтэй хариу үзүүлж  байгаа хэрэг юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар дэлхийн хүн амын 20 хувь нь ямар нэг зүйлээс харшдаг бол сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт 10 жил тутамд хоёр дахин нэмэгдсээр байна. Нийт насанд хүрэгчдийн таван хувь, хүүхдийн 15 хувь нь харшилтай гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд харшлын улмаас эмчид хандаж буй хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдагсдын 92 хувь нь хамар, нүдний зовиур хавсарсан, гурван хувь нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр хүндэрсэн гэсэн дүнг харшил судлаач эмч З.Раднаасэд гаргажээ.  Харшлыг хайхрахгүй явах, эсвэл ямар нэгэн өөр төрлийн өвчинтэй андууран цаг алдах нь амь насанд ч  аюул занал авчирдаг.

 

Харшил хэрхэн илэрдэг вэ?

Урд нь хэрэглэж байсан зүйлээ дахин хэрэглэхэд харшил өгөөд байна гэсэн “гомдол” эмч нарт их ирдэг аж. Зарим харшил нь гэнэт гарч ирээд гэнэт алга болдог.

Түмэн  64 настай: Өглөө эртлэн босч ногооныхоо талбай дээр ажиллана гэдэг нас дээр гарсан миний хувьд жаргал. Энэ жил жаахан зэрлэг зулгаахад л нус нулимс гоожоод, заримдаа ажил хийх ч тэнхээгүй болоод байна. Би тэтгэвэртээ гарснаасаа хойш жил бүр л ногоо тарьдаг. Урд нь ийм зүйл тохиолдож байгаагүй. Зарим өдөр илүү их зовиуртай байдаг бол хааяа зүгээр болчихдог.

  Дээрх асуултад бид мэргэжлийн эмчээс зөвлөгөө авлаа.

 Энэ нь тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй шууд холбоотой. Жирэмсэн эх, өндөр настан, бага насны болон нярай хүүхэд олдмол харшилд өртөх нь элбэг байдаг. Биеийн эсэргүүцэл муудаж гадны зүйл орж ирэхэд хүлээн авч чадахгүй бууж өгч байна гэж ойлгож болно. Тогтмол цаг хугацаанд илрээд байдаггүй ч гэнэт гарч ирээд алга болдог харшлыг “Чонон хөрвөс” гэж нэрлэдэг. Энэ нь халууцах, даарах үед гарч ирээд өөрөө алга болчихдог, юунаас болсон нь мэдэгдэхгүй дахиад гараад ирдэг дахилт ихтэй харшлын өвчин юм. Тиймээс даруй харшлын эмчид хандаж биечлэн зөвлөгөө аваарай.    

Долоогоос дээш хоногоор үргэлжилсэн шуухитнаа ханиад эмэнд дарагдахгүй байвал харшлын эмчид хандаарай. Харшил үүсгэгч буюу аллергийг арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, элиминационны тестүүд, хүйтэн ба халууны сорилуудаар тодорхойлдог байна.  

Харшлын эх
үүсвэрийг хэд хэд ангилж үзэх боловч манай оронд ургамлын тоосонцрын,  хоолны, эмийн, гэрийн тоосны харшлууд амбулаторийн үзлэгийн дийлэнхийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Харшлыг илрэх шинжээр нь дөрөв ангилдаг. Түүний дотроос доорх хоёр ангилал нь түгээмэл тохиолддог байна.  

“Шууд илэрдэг харшлыг нэгдүгээр зэргийн харшил гэж  нэрлэх нь бий. Энэ тохиолдолд харшил үүсгэгч биед орсноос тав, арван минутын дараа  найтаах,  нулимс гоожих  зэргээр биед хариу урвал шууд илэрнэ.  Шууд алерги нь   шарилж, ургамлын тоосонцор,  шавьж хорхойн хор, хүнсний  зарим бодис, эмийн үүдэлтэй байдаг.  Мөн харшил нь хөгцний тоосонцор,  гэрийн тэжээмэл амьтны үс ноос, тоосны хачиг, резинэн материалиас үүсч болно.  

 Харшлын урвалын хамгийн хурц хэлбэр бол  анафилатик шок юм.  Ихэнхдээ хүн өөрт таарахгүй эм хэрэглэх, зөгий зэрэг элдэв амьтанд хатгуулж хазуулсны дараа  үүсдэг.  Анафилатикийн шоконд орсон үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн судасны даралт огцом буурдаг байна. Мөн судасны лугшилт маш сул болж, царай цонхийн хүйтэн хөлс асгарна. Ингэж шоконд орсон үед яаралтай тусламж авахгүй бол амь алдах аюултай.  

 Харин харшлын нөгөө нэг хэлбэр бол харшил үүссэн шинж тэмдэг хэд хоног өнгөрсний дараа илрэх тохиолдол юм. Ийм харшлын ангилалд металл (никел, шүдний ломбонд ордог металын хольц), хувцас, савхи, үсний будаг, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнд ордог хольцууд, резинэн материалаас үүдэлтэй харшлууд багтдаг.  Шууд бус илэрдэг харшлын үед цусны цагаан бөөмс арьсанд ихээр цуглардаг бөгөөд харшил өгдөг бодис хэрэглэсний дараа хоёроос гурван хоногийн дараа арьс загатнах, цэврүү маягаар пөмбийж улайх зэргээр илэрнэ. Одоогоор ийм харшил үүсгэж магадгүй 3.000 орчим төрлийн бодисыг дэлхий нийт илрүүлээд байгаа аж.  

Харшил юунаас болж үүсдэг талаар та мэдэх үү?

Удамшил, хоол хүнсний зохисгүй нөлөө зэргээс гадна стресст ихээр орох, тамхи татах, хүүхдээ сүү орлуулагчаар тэжээх зэрэг нь харшлын эх үүсвэрийг тавьж өгдөг байна. 

бичсэн: gereltuya төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1255 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 248-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг