Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649875 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 247-р хуудас. | дараах >>

Хамгийн их тохиолддог нь ургамлын тоосонцрын харшил

2008-06-19,15:15

Хавар, зуныг ирж яваа цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсож амарч тухлахыг эрүүл хүн юу юунаас илүүтэй чухалчилдаг. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг. Европын ихэнх орнуудад цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж.  Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломжийг олгодог байна.

 Үүний жишгээр ургамал судлаач эрдэмтэн Б.Сангидорж Улаанбаатар хотод харшил үүсгэж буй найман ургамлын хуанлийг хийсэн байна.

 

Хугацаа

Үргэлжлэх хоног

Ургамлын нэр

 

Хавар

4-р сарын 20-ноос 30 хоног

Бургас

5-р сарын 20-ноос 30 хоног

Хус улиас

6-р сарын 1-нээс 20 хоног

Нарс

Зун

7-р сарын 1-нээс 8-р сарын 20-д хүртэл

Ерхөг, согоовор

 

Зун, намрын

7-р сарын 20-ноос 8-р сарыг дуустал

Лулль

7-р сарын 20-ноос 9-р сарын дунд хүртэл

Шарилж

 

Ургамлын тоосонцрын харшилтай хүнд өгөх зөвлөгөө

  • Гадуур өмсөж  явсан хувцсаа гэртээ ирүүт бүрэн сольж битүү шүүгээнд хийж байх. Мөн гэрийн хувцсаа өмсөхөөсөө өмнө  толгойгоо угааж хэвшээрэй.
  • Машин болон гэртээ агаар шүүгч байнга ажиллуулах нь танд багагүй нэмэр болно.
  •  Харшил өгдөг тоосонцор агаарт тархах үед өөрөөр хэлбэл, салхи шуургатай байхад цонхоо хаах буюу тусгай шүүлтүүр тавих нь зохимжтой.
  • Угаасан хувцсаа гадаа бүү тавь
  • Гадаа салхи тогтуун, чийгтэй үед ургамлын тоосонцор агаарт хамгийн бага байдаг бөгөөд энэ үед тасалгаандаа цэвэр агаар оруулах нь зүйтэй
  • Амьдарч буй орчныхоо шарилж, луулийг тоосоо гөвөхөөс нь өмнө тайрч байх.
  • Машиныхаа цонхыг ямар ч тохиолдолд байнга сайн хааж байх
  • Гадуур явахдаа амны хаалт, малгай зэргийг өмсөж сураарай. Мөн зайлшгүй шалтгаанаар өөрт харшилтай ургамалтай ажиллах шаардлага гарвал чийгтэй маск зүүж байх


Шарилж хамгийн их харшил өгдөг

 Дэлхийн цаг агаарын дулаарал түүний үр дагаварыг судлах  ажил дэлхий даяар өрнөж байгаа.

Түүний дотор Нью-Йорк хотод танилцуулсан “Climate change futures” гэдэг судалгааны ажил  хүмүүсийн анхаарлыг ихээр  татаж байна. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа болон туршилтыг явуулж дүгнэлт гаргажээ. Уг судалгааг  Харвардын их сургуулийн  дэргэдэх “Эрүүл мэнд ба амьдрах орчин” төвөөс гурван жилийн хугацаанд   хийсэн байна. Түүний дотор хамгийн их сэтгэл түгшээх үзүүлэлт нь  ирээдүйд ургамлын харшил болон түүнээс үүдэлтэй астма өвчин эрс ихэснэ гэсэн  баримт юм. Дэлхийн агаар мандалд нүүрс хүчлийн хийн эзлэх хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж,  түүнийг даган ургамлын тоосонцрын  агаарт тархах хэмжээ ч өсөн нэмэгдэж байна. 

Биологич Рожерс шарилж (ambrosia artemisiifolia) дээр тулгуурлан нэгэн судалгаа хийсэн байна. Учир нь энэ ургамал байшин барилгын суурь, овоолсон шороо гээд хаа л хог хаягдал байна тэнд ургадаг. Тэгээд ч зогсохгүй шарилжны тоосонцор хамгийн их харшил өгөх чанартай байдаг. Түүний тоосонцор нэг метр. куб агаарт таван ширхэг байхад л харшилтай хүнд урвал өгдөг байна. Дээрх судалгааны материалд “Дэлхийн агаар дахь нүүрсхүчлийн хий (хүлэмжийн хий) ихсэх тутам шарилж ургах хэмжээ шууд харьцаатайгаар өсдөг. Одоогийн байдлаар дэлхийн хүн ам дахь шарилжны харшлын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна”  гэжээ. Ингэж шарилжны тархалт ихсэхэд шинээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна уу эсвэл харшилтай хүний симптом улам хүчтэйгээр илэрч байна уу гэдгийг ч дахин нягтлан судалж байгаа талаараа дурдсан байна.  Дэлхийн агаар дахь   хүлэмжийн хийн хэмжээ өөрчлөгдөснийг Антарктидын мөсний өрөмдөлтийн судалгаанаас тогтоосон байдаг. Жишээлбэл СО2-ын хэмжээ  сүүлийн хоёр зуун жилийн хугацаанд 280-аас 380 нэгж болон нэмэгджээ. Энэ нь 650.000 жилийн өмнөхөөс өссөөр хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.

 

Хот суурин газрын ногоон байгууламж нь хүмүүсийн аж амьдралын хамгийн үнэт хэсэг болдог. Жишээлбэл Герман улсад орчны тохижилт нь барилга байгуулалтын зайлшгүй нэгэн хэсэг болдог бөгөөд оршин суугчдын тоогоор ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайн хэмжээ хэлбэр нь батлагдаж барилгын ажил эхэлдэг дүрэмтэй.  Эрүүл мэндийн байгууллага, хотын захиргаа хамтдаа шарилжны эсрэг тэмцдэг бөгөөд бас ард иргэддээ хандан “Хэрвээ хэн нэгэн хүн шарилж ургамал харагдах юм бол ийм хаягаар, ийм дугаарын утсанд залгаж мэдэгдэнэ үү” гэж нийтэд зарласан байдаг. Мэдээллийн мөрөөр  дараа ногоон байгууламжийг хариуцах мэргэжилтэн  ирж тоосонцор үрийг агаарт тараалгүйгээр ухан авч устгадаг ажээ.

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2487 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

tin shu
zochin (зочин) хэзээ бичсэн: 16:08, 2014-07-29 | |
harin tiin oor em beldmel bdag blov uu
alirge buyu harshiliig idgeeh em beldmel orchin ued garaagui gej uu oor medeelel bval bicheere mongolchuud eruul baival saihan bizde
zochin (зочин) хэзээ бичсэн: 16:05, 2014-07-29 | |
yg unen uu zaaval tegeed baij baih bas gezuu oor ym oruulval ih bayrlana
enhgerel хэзээ бичсэн: 16:02, 2014-07-29 | |
oor iluu medeelel bnu bi buur getsuudeed baih ym temeenii suu uuval zugeer bolchihdog gesen unen blov uu
zochin (зочин) хэзээ бичсэн: 16:01, 2014-07-29 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 247-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг