Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649466 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 249-р хуудас. | дараах >>

Хотынхны “толгойн өвчин”, харшил

2008-06-19,13:41

Гаднаас орж ирэх бүхий л зүйлсийг хүний бие өөр өөрийнхөөрөө гэж  танин мэдэж хүлээн авдаг, эсвэл хариу үйлдэл үзүүлдэг.  Хүний  дархлалын систем биднийг хүрээлэн буй орчны хамгийн энгийн зүйлд эсрэг хариу өгч эхэлдгийн гол буруутнуудын нэг нь гестамин нэртэй бодис юм. Харшлын хариу урвал эхэлсэн үед гестамин болон түүнтэй ижил бодисууд цусанд их хэмжээгээр орж ирдэг. Ингэснээр биеийн янз бүрийн эд эс өөрчлөгдөн судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарч арьс улайна. Хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг байна. Үүнийг бид харшил гэж нэрлэдэг.    

 Гинжин урвал буюу харшил

Хотжиж, зах зээл хөгжиж эхэлснээс хойш харшлын өвчин нэлээд ихсэж байгаа гэсэн судалгааг мэргэжлийн эмч нар хийжээ. Эхлээд зөвхөн ургамлаас харшил авдаг байснаа энэ нь даамжирсаар одоо 11 төрлийн зүйлээс харшдаг болсон гэх нэгэн залуугийн ярианд анхаарлаа хандуулаарай.

-         Харшилтай гэдгээ яаж мэдсэн бэ?

-         Би хөдөө гадаа их явдаг болохоор хэрийн зүйлээс сэжиглэж цээрлээд байдаггүй л дээ. Дөрвөн жилийн өмнөөс зун хөдөө очихоор хамар битүүрч, нулимс гоождог боллоо. Хотын угаарт байсаар байгаад цэвэр агаарт гарахаар  ингэж байна гэж бодоод явсан юм. Гэтэл цаг, тэлээ, металл зүүлт зүүсэн хэсгээр тууралт өгөөд байх болсон. Харшил байж магадгүй гэж хүн хэлэхээр нь сорил тавиулаад харшилтай гэдгээ мэдсэн дээ.

-         11 төрлийн харшлын өвчтэй байна гэхээр сонин юм. Ийм олон зүйлээс харшил авч байгаагаа өөрөө анзаараагүй гэж үү?

-         Хүний бие нэг нь нөгөөгөөсөө байнга хамааралтай байдаг нарийн нандин бүтэц юм байна. Монгол эрчүүд хээгүй, гүдэсхэн гэж өөрсдийгөө нэрлээд биеэ гаргуунд нь хаячихдаг хүмүүс. Анх ургамлын тоосноос харшил авч байснаа нарны, металлын харшил гэж нэмэгдсээр сүүлдээ бүүр тэжээж байсан загасныхаа үнэрийг ч авч чадахаа больсон. Даруй эмчилгээ хийлгэхгүй бол газар авдаг аюултай шүү. Ажиглаад байхад манайхны зарим нь харшлыг туураад алга болчихдог гээд тоодоггүй. Би өөрийн бие дээрээ харшлын зовлонг үзлээ. Эртхэн арга хэмжээ авахгүй бол хэцүү өвчин. Хүний бие ямар нэг зүйлд мэдрэмтгий байвал түүнийгээ дагаад дархлал нь муудаж гаднаас орж ирэх бүхэнд дасан зохицохгүй шууд эсэргүүцэл үзүүлж байгаа гэсэн үг юм байна лээ.

-         Одоо ямар эмчилгээ хийлгэж байна? 

-         Харшлыг төгс эмчлэх аргыг дэлхийн анагаах ухаан олоогүй гэсэн. Нарны харшил одоо ингээд эхэлнэ. Урьдчилан сэргийлэх эмчилгээгээ хийлгэчихээр ид нарнаар гайгүй байдаг. Тэгээд л харшаад байгаа зүйлүүдтэйгээ аль болох харьцахгүйг хичээх юм аа. Ямар ч өвчнөөр өвдсөн хойноо бус өмнө нь сайн урьдчилан сэргийлбэл мөнгө төгрөг, цаг хугацаагаа дэмий үрэхгүй шүү дээ.

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1376 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

зүрх өвдөх баяртай байна
Зочин хэзээ бичсэн: 13:30, 2010-04-01 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 18:15, 2010-03-20 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 249-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг