Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649374 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 250-р хуудас. | дараах >>

Хүний сайхан хүү

2008-06-19,12:03
Би  бөх үздэггүй. Бөхчүүдийг бараг таньдаггүй.  Харин аавынхаа ярианаас зарим бөхийн талаар яриа сонсож байсан. Олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хүүхдэрхүү зантай, олонтойгоо явсан, туулсан амьдрал нь кино шиг гэж  хэлэгддэг Хадаа аваргын тухай олон зүйл сонсож байсан. Харин түүний хүү Даваажавтай өчигдөр уулзлаа. Олон сайхан зүйл хийж бүтээхээр зорьж яваа тэр  залуугаар их бахархалаа. Бид өнөөдрийн хоол, маргаашийн унааны мөнгөнд санаа зовж амьдрах ёсгүй юм байна. Хүнийг хүн ёсоор хайрлах, хүндлэх, өв соёлоо хадгалах, хамгаалах, өөрийн гэсэн  орон зайг бий болгох гээд түүний хийх ажил үргэлж оргилж байдаг бололтой. Амьдрал сайхан. Яагаад ч юм түүнтэй уулзаад би их олон зүйлийг дахин бодоход хүрсэн. Тулга тойрсон улс төрийн хэрүүл, нэг нэгнээсээ дээр гарах гэсэн хөгийн атаархал хүнийг үргэлж уруу нь зулгааж, сайн сайхан бүхнийг нь үгүй хийдэг бололтой. Урд нь ингэж бодож байсан ч хэлдэггүй байлаа. Харин одоо хашгирмаар байна. Бид монголын ирээдүй гэж хэлэх дуртай ч түүнийхээ төлөө юу хийсэн юм бэ.  ажилд орох болохоороо аав ээжийгээ өмнөөсөө гүйлгэнэ. Ажилд орчихоод нэг юм нь болохгүй бол дахиад л ээж  ааваараа түрий барина. Бид өөрсөддөө чадна гэсэн итгэлийг төрүүлж, өөрөө өөрийгөө дийлэх ёстой гэж тэр хэлсэн. Үнэхээр тийм шүү дээ. Бид энэ тухай бишгүй л ярьдаг. Даан ч биелүүлдэггүй нь харамсалтай. Хүний сайхан хүү ихийг хийнэ гэх итгэл төрснөө энд бичлээ.
бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1171 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Би аав, ээждээ хайртай tongue хэхэ нэг тийм гоё бичлэг байнаа уншаад нэххх гоё болчлоо big grin
xvv хэзээ бичсэн: 00:22, 2008-06-20 | |
Сэтгэл тайван бол хүний бие эрүүл байдаг.
Түүнчлэн миний хамгийн том дайсан бол БИ өөрөө гэж би боддогоо.
Түүнийг чадахгүй гэж хэн чамд хэлсийн гэж асуувал БИ өөрөө өөртөө хэлсэн л байхгүй юу...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:37, 2008-06-19 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 250-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг