Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649337 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 253-р хуудас. | дараах >>

Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн хамгийн торгон мэдрэмж төрдөг

2008-06-16,14:18

Анагаах ухааны магистр, секс судлаач Т.Дан-Аажав:

Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн

хамгийн торгон мэдрэмж төрдөг

-         Сексийн олон янзын байрлалыг туршиж үзэхийгхүсэгчид олон байдаг гэсэн. Үүнийг зарим хүн гаж дон гэж үзэх тал ч бий?

-         Зарим тохиолдолд сексийн хамтрагчдын аль нэг нь өвөрмөц байрлалыг хүсэж байлаа ч нэгэндээ ойлгуулж чадахгүй тохиолдол гардаг. Эхлээд хоорондоо тохиролцож ярилцаад сонин, содон урьд өмнө нь туршиж байгаагүй байрлалаар сексдэх нь зөв. Энэ нь хэн хэнд нь таашаал өгч, харилцааг улам баяжуулж байдаг. Санаа зовох, ичих зүйл огт байхгүй. Энэ  талаар ном товхимол ч олон бий. Зураг, хөрөгтэй нь гаргачихсан байгаа. Хамтдаа номоо уншаад, зургийг нь үзээд, энэ байрлал нь ямар бол гэхчилэн туршиж,  хэлбэрийг сонгох нь тэдгээр хүмүүсийн тэр нарийн нандийн харилцааг улам бүр амттай болгодог.

-         Тэгвэл орчныг өөрчлөх нь ямар үр нөлөөтэй вэ? Жишээлбэл гэрэл?

-         Орчноо өөрчлөх нь ч сайн үр нөлөө авчирдаг. Ихэнхдээ хүний сексийн амьдрал шөнө байдаг. Гэхдээ өдрийн цагаар хааяа ч гэсэн  байх л ёстой. Зөвхөн гэртээ гэлтгүй гадаа ойн захад, голын эрэг гээд чөлөөтэй газар хаана ч загас наадуулсан сонирхолтой гэж секс судлаачид үздэг. Дандаа гэрэлд ч юмуу, дандаа гадаа байвал сонирхолгүй болно. Угаасаа сексийг үзэгдэх, үзэгдэхгүйн зааг дээрх мэдрэмж гэж үздэг. Үдшийн  бүрийгээр, үүрийн туяанаар хийх нь илүү сонирхолтой ч гэх нь ч бий.

-         Архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн харилцаанд орох явдал их байдаг юм шиг...

-         Архи, согтууруулах төрлийн ундаа хүний сэтгэхүйд дөрвөн үе шаттай үйлчилдэг. Пиво, вино эсвэл бага зэргийн хатуу архи уусан үед ямарч хүн сэтгэл хөөрлийн байдалд ордог. Энэ сэтгэл хөдлөл нь хүний багийг хуулдаг. Энгийнээр хэлбэл сэтгэл зовох зүйлгүй болж тайвшруулдаг. Хүний тархинд эсрэг хүйстнээ сонирхох дур хүсэл байнга байдаг. Биеэ барих зүйлгүй болоход дур зорго, хүсэл тачаалыг хязгаарлаж чаддаггүй. Үүнийг яг буруу гэж хэлж болохгүй л дээ. Хамгийн гол нь манайхан хэтэрхий ууж согтоод сексийн тэр нарийн торгон мэдрэмжээ алддаг. Архи уусанч бай, уугаагүй ч бай сексийг хүсэж байгаа үедээ илэрхийлж гаргахыг би зөв гэж боддог.

-         Сексийн ямар ч хамтрагчгүйгээр олон жил явахад хүний зан ааш хэр өөрчлөгддөг вэ? Заримдаа хэт сэтгэл гутрал, ганцаардалд ордог гэсэн яриа ч байдаг...

-         Сэтгэл гутрал ганцаардал, зожиг зан аль аль нь тодорхой хэмжээгээр тодорхой хэмжээгээр бий болно. Тухайн хүнд байгалиас заяасан төрөлхийн хүсэл сонирхол нь байдаг ч таалагдсан нэгэндээ түүнийгээ илэрхийлж чадахгүй тохиолдол гардаг. Удаан хугацааны турш ганцаараа байсан хүн өөрөө их нээлттэй байх ёстой. Нээлттэй гэдгийг би шууд сексийн харьцаанд ор гэж хэлээгүй шүү. Эмэгтэй хүний сексийн илэрхийлэл их өвөрмөц даруухан байдаг бол эрэгтэй хүн шууд хүсэл сонирхолоо хэлдэг эсрэг тэсрэг хүйс. 20 нэлээд гарчихсан эмэгтэйчүүд бол үе тэнгийн найз нөхөдтэй байх хэрэгтэй. Сайхан нөхөрлөл аяндаа амьдрал болж хоорондын нарийн харилцаа аяндаа төлөвшидөг. Тэгээд ч ганцаараа удаан явах нь хүнийхээ хувьд ч зожиг болгодог.

-         Ачаалал ихтэй ажил, ээлжинд гарах, эсвэл удаан хугацаагаар хол байх нь эхнэр нөхрийн хооронд сексийн сэтгэл ханамжгүй байдал үүсэхэд нөлөөлдөг үү?

-         Эрхэлж байгаа ажил гэр бүлд ялангуяа сексийн амьдралд чухал нөлөөтэй байдаг. 24 цагаар шатахуун түгээх станцад ажиллаад 48 цаг амардаг. Үүнээсээ болоод бэлгийн амьдрал нь идэвхигүй, дур ханахгүй байна гэж надад нэг эмэгтэй хандаж байсан. Ер нь эмч, сувилагч гээд олон төрлийн ачаалалтай ажлыг эмэгтэйчүүд хийдэг болохоор энэ асуудал эмэгтэйчүүдэд голдуу тохиолддог.  Бэлгийн амьдрал тогтмол байх ёстой. Ачаалалтай ажил хийсэн, шөнө жижүүрлэж хоносны маргааш толгой өвдөх, ядрах, эвшээх зэргээр хүн ажлын чадамжаа алддаг. Энэ үед эхнэр, нөхрийн аль аль нь нэг нэгнээ ойлгож, ажлын нөхцөл, онцлогийг мэдэрдэг байх хэрэгтэй. Нэг өдөр нь ажилтай гээд, маргааш нь ядарлаа гээд сексээс татгалзаад байвал амьдралын өдөр хоног цөөрөөд л байна шүү дээ.

-         Сексийн харьцаанд орох цаг, эсвэл байрлал нь ямар хүүхэд гарахад нөлөөлдөг гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-         Энэ бол бүрэн нотлогдоогүй зүйл. Секс судлал, генетик, анагаах ухаанд үүнийг олон жилийн турш судласан. Сексийн байрлал, цаг хугацаа, түүгээр ч зогсохгүй идэж буй хоол хүнс, сарын тэмдгийн мөчлөг, амьдралын хэмнэл гээд олон зүйлийн зохицолдооноос ямар хүүхэд төрөх нь хамааралтай. Жишээлбэл  эхнэрээ жирэмслэхээс нэг сарын өмнөөс нөхөр давс ихтэй хоол хүнс хэрэглэвэл хүүтэй болно гэж үздэг. Гэхдээ 100 хувь гэж ойлгож болохгүй. Дорно дахины секс судлал буюу камасутрад үүний талаар нэлээд дэлгэрэнгүй байдаг.

-         Залуу хосуудад өгөх таны зөвлөгөө?

Хүний амьдралын утга учир бол аз жаргалтай сайхан амьдрах. Аз ажргал гэдэг ч олон талтай. Сайхан ажил, мөнгө хөрөнгө, найз нөхөд гээд олон зүйлийг дурдаж болох боловч хамгийн чухал хэрэгцээ нь бэлгийн амьдралын хэрэгцээ. Гэр бүлийн сайхан амьдралын түлхүүр ч гэж хэлж болно. Бор гэтрээ борцныхоо шөлийг уугаад, бор цайгаа цанаад тас тэврэлдээд хэвтэж байгаа хоёрыг аз жаргалтай гэх үү? Баян тансаг өргөөнд багтаж цөхөхгүй хэрүүлтэй, хардалттай хоёрыг аз жаргалтай гэж хэлэх үү? Минийхээр эхнийх нь. Гэр бүлийн хэрүүл маргааны цаана заавал сексийн зохицолгүй байдал байдаг гэж хэлж болно. Сексийн тохиромжтой сайн эхнэр нөхрүүд нэг нэгнээ бараг харцаар нь ойлгодог. Секс сайхан байвал сэтгэл тайван байна гэж хэлье дээ.  
бичсэн: gereltuya төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1481 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 253-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг