Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649300 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 254-р хуудас. | дараах >>

Цаана чинь Монгол хүн болохыг хүсдэг Америк залуу байна

2008-06-16,14:17

Цаана чинь Монгол хүн

болохыг хүсдэг Америк залуу байна

Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ Польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ. 

-         Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

-         Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлдсөн. Манай улсын засгийн газраас азийн орнуудад хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөр байдаг. Нэг өдөр манай сургуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргик, Казахстан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьсанаар л энд ирсэн дээ. Интернетээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагдсан. Энд ирсэндээ ч харамсдаггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань алсан гэсэн түүх байдаг шүү дээ.

-         Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу?

-         Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагдсан. Европын газар нутгийн талтай тэнцэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай судлаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжээд удаагүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад таксидаад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л байгаа.

-         Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

-         Хүмүүстэй харьцах харьцааны тал дээр бэрхшээл байгаагүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийлэхгүй. Монголчууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахархадаг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьдралын хэв маяг, орчин нөхцөлийн таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийнхөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэгтэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

-         Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

-         Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага монголд байхгүй. Гурван сая хүрэхгүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахархамаар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүнийгээ товойлгож тодруулаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүнийгээ Монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаагаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуутай танилцлаа.  Монгол хоёр жил амьдарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан. Энэ л монгол гэсэн тодорхойлолт.

-         Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу? Заримдаа гомдолломоор санагдах үе ч юм уу?

-         Гадаад улсад амьдрахаар ирж байгаа хүмүүст “соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулах, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрь нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийнхөө нутаглаж байсан уулсынхаа хормойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шилжээд удаагүй гэдэг утгаар нь ойлгодог. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодоггүй юм шиг.

-         Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд...

-         Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүнтэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүхдүүд бидний үеийнхээс өөр гэхчилэн гомдоллох хүмүүс олон. Энэ гаүар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авчираад ажиллуулах хэрэгтэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой.

-         Ярилцсанд баярлалаа.  

М.Гэрэлтуяа

бичсэн: gereltuya төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 858 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

bayarlalaa
oirdoo zavgui blaa. erhem blogchid ta nariigaa ih sanalaa. uramtai bna. shine ajild orood udaagui bolohoor her chineegeeree ajillaj bna. ene bolon busad niitleluudiig unshihiig husvel Tsag tur humuus setguuliig unshaara. bi tend ajillaj bgaa. nadad uram ugsun ta nartaa bayarlalaa
gereltuya хэзээ бичсэн: 12:43, 2008-06-17 | |
Sainuu
ene ih goyo niitlel bna bi polish surdag yum. ene zun ochood ene huntei uulzaj yariltsmaar bna bolomjtoi bol ene hunii holboo barih utas email iig uguuch tusalnuu zunii 3 sar polish helee saijruulmaar bna ldaa bas ene minii email
jargalan1204@yahoo.com taniig tuslana gedegt itgej bna email bicheerei

hundetgesen jargalan chuluunkhuu
jargalan chuluunkhuu хэзээ бичсэн: 05:09, 2008-06-17 | |
Нээрээ л яг манайхны байдлыг хэлжээ... Үнэхээр сайхан нийтлэл байна.
xvv хэзээ бичсэн: 15:41, 2008-06-16 | |
Дандаа уншдаг шүү big grin Ойрд завгүй байсан юм уу. love struck
Зочин хэзээ бичсэн: 15:39, 2008-06-16 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 254-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг