Би...
2007-04-06, 11:47
Харанхуйн дундаас ганцхан лаа асаад намайг чиглэн ирж яваа мэтээр зүүдэнд минь ирж буй тэр зөн совин юу юм бол. Өөрийгөө дэндүү нийгмээс тусгаарлагдаж байгаа юм болов уу? Тэгээд л зүүдэндээ хүртэл ганцхан ширхэг зүйлийг хардаг болоод байгаа юм биш гэж хүртэл өөрийгөө хардлаа. Үгүй байхаа. Хэдийгээр би түр хугацаагаар гэртээ хүүгээ харж байгаа ч гэсэн телевиз, радио, интернэт гээд аль болох л уйдах, ганцаардлах завгүй байхыг хичээж байна. Гэвч хүн гэдэг нийгмийн бас сэтгэлийн амьтан юм болохоор нүүр нүүрээ харж суугаад юу ч хамаагүй дэвэн дэлхийн хамаг бүхнийг уудлан ярьж түүнээсээ таашаал авч