ЛОНХОН ДУУТАЙ АНХНЫ АЛХАМ
Дахиад л хонхны баярын "нэрэмжит" архидалт. Агаар салхинд гарч тархи толгойгоо цэнэглэх гэсэн биш бөөн нерви. Арван жилийнхэн нийлж хонхны баяраараа архидаад "тасраад" унасан ангийнхаа охиныг хүчиндлээ ч гэх шиг, такси хулгайлж зугтаагаад осолдлоо гээд элдэв муу муухайг ханатлаа сонслоо. Уул нь Багануурт намайг амьдарч байхад ямар гоё хот байсан гээч. Чимээ шуугиан багатай, агаар салхи сайтай, хүн зон нь тайван амгалан, хэрэг төвөг гарлаа гэж тоотой сонсогддог байсан юм. Харин одоо хүн ам нь өсч, түм түжигнэж бум бужигнаад түүнийхээ хирээр элдэв хэрэг их гардаг болсон юм шиг. Архидалт бүр хирээсээ хэтрээд 20-хон мянган хүнтэй жижиг хот маань гудамжны архичидаар "бөөстчихсөн" юм шиг. Сэтгэл шимшрээд байлаа. Хүн бүр л сайхан амьдралыг зорьж тэмүүлэх нь зүйн хэрэг. Бөөн бөөнөөрөө хүүж ирсэн хөдөөний айлуудыг чичлэх хэрэггүй л дээ. Гэсэн ч хэдэн малынхаа ыцянаар хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод байсан айл суурин газар бараадаад жинхэнэ хийх ажилгүй, хог түүж яваатай ч таарлаа. Ах захаа дууриадаг юм уу арван жилийн сургуулийнхан нь баяр бүхнийг алгасахгүй тэмдэглэж, тэмдэглэх тоолондоо архидаж, тэгэхдээ дандаа хэрэг тарь, эрүүлжүүлэгдэж байгаад харамсаад байна. Ёстой нөгөө цагийэ байдал ороо бусгаа гээч нь байх даа. Яагаад ч юм өссөн газартаа очоод дурамжхан сэтгэгдэлтэй эргэж ирлээ. Хаа сайгүй ажилгүдэл, архидалт. Ёстой боож үхмээр юм.