Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
652681 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 318-р хуудас. | дараах >>

Хүүхэд бол хүүхэд

2007-04-23,10:42

Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх юм. Цаг  үе, нийгэм маань хүүхдийг хүүхэд биш болгож байна гээд хэлэхэд нэг их хэтрүүлэг болохгүй биз. Зах дээр тэрэг түрэгсдийн дийлэнхи нь хүүхдүүд, хулгай дээрэм хийгчдийн тодорхой хувь нь мөн л хүүхэд. Юун нөгөө нөрны хаан хүүхэд, хүүхдийн төлөө за гэж хэлэх...  Яг л эрх баригчид маань  монголынхоо нэрээр гаднаас гуйлга гуйдаг шиг, хүүхдийн гэсэн байгууллагууд ирээдүйнхээ нэрээр бизнес хийж  бадар барьдаг болсон шиг.  Хүүхэд буруу хүмүүжиж "хүнээ байхад" хэн хамгийн их үүрэгтэй вэ? гэж өөрөөсөө нэг асууя. Яагаад ч юм яг тэр үгийг хэлээд байгаа хүмүүс хамгийн их үүрэг гүйцэтгээд байгаа юм шиг. Шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй. Ээж аавууд "та нарын насан дээр би тийм байса, ийм байсан " гэж зөндөө л хэлдэг. Тэр үеийнхэн мундагтаа ах захаа хүндэлдэг, муу муухайд орооцолддоггүй, сайн сайхан байсан юм гэж үү? Миний бодлоор бол үгүй ээ. Ээж аав нь сайн хүмүүжүүлсэндээ л тийм байсан байхаа. Одоогийн эцэг эхчүүд харин амьдралын төлөө тэмцэж байнаа гэж таван төгрөгний хойноос хөөцөлдсөөр байгаад бүхнийг мартаж. Хүүхдийн хүмүүжил, ёс зүй энэ тэр гээд л... Айл гэр гэдэг 5-н төгрөгөн дээр тогтдог юм биш. Халуун дулаан уур амьсгал, гэр бүлийн харилцаа, аавын сургааль, ээжийн хайр. Харин одоогийн аавууд мөнгө мөнгө гээд л үүрээс үдэш болтол зүтгэнэ, ээжжүд ч бас ялгаагүй. Тэр зуур хүүхдүүд комъпютер тоглоом, хулгай зэлгий гээд л юу эсийг хийх вэ дээ. Хүүхэд бол хүүхэд. Саваагүй зан, сониучхан ертөнц. одоогийн хүүхэд тийм ийм гэж өөлөхөөсөө өмнө бид тэдэндээ хэдий хир зав гаргаж, яаж хайрлаж байгаагаа нэг бодоод үзэх хэрэгтэй юм шиг санагдаад л .. Өөрийнх нь хүүхэд сайн сайхан явж байвал боллоо гэж боддог хувий бодсон зан ч бас буруутай. Хүний хүүхэд хулгай хийвэл харсаар байж нүдээ аниад өнгөрнө. Тэгсэн хирнээ түүнтэй битгий нийл, битгий тогло гэж өөрийн хүүхдээ ятгана. Энэ хир зэрэг хүн чанарын илрэл вэ? Өнөөгийн хүүхэд, урд цагийн хүүхэд 2 -ын хооронд тийм том ялгаа байгаа гэж үү? Харин хүмүүжүүлэх арга барил, хүмүүсийн хандлага 2 л өөрчлөгдсөн байхаа...  

бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 910 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
дандаа муугаар биччиж. мэдээж сайн үлгэр дууриалтай бол сайн л болох байх л даа. Би тамхи татдаггүй бол миний хүүхдийн тамхинд орох эрсдэл бага, би гадаа хог хаядаггуй бол миний хүүхэд хаяхгүй..би хүнийг хайрлах сэтгэлтэй бол миний хүүхэд ч ялгаагүй намайг ч бусдийг ч хайрлах болно...kiss I will love you kiss
lazulum хэзээ бичсэн: 15:37, 2007-04-25 | |
Сэтгэгдэл
хүүхэд бол эцэг эхийнхээ амьд хуулбар нь байдаг юм шиг... Би хувиа бодогч бол хүүхэд минь мөн л ялгаагүй, би ялгаварлан гадуурхагч бол хүүхэд минь тийм хүн болно гэж мөрийцсөн ч алдахгүй...би гадаа хог хаядаг бол хүүхэд минь ч ялгаагүй...би луйварчин бол миний хүүхэд ч луйварчин л болно...ийм л байдалд хүрэхгүйн тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй юм шиг.

lazulum хэзээ бичсэн: 15:35, 2007-04-25 | |
Сэтгэгдэл
Хэцүү юмаа... Энэ ёстой хэрэгтэй сэдэв байна.
Миний бодлоор бол хүн боль энэ тэр гэх тусам л зүтгэдэг шүү дээ. Тэгэхээр харин буруу зөвийг л сайн ойлгуулж байх хэрэгтэй байх. Тэгэхдээ хүүхдээ сайн анзаарч байх хэрэгтэй байхаа. Хүн чинь муу юманд уруу татагдахдаа их амархан амьтан шүү дээ. Найзалж болохгүй энэ тэр гэж шууд хорьж бол болохгүй байхаа..
xvv хэзээ бичсэн: 13:35, 2007-04-24 | |
Сэтгэгдэл
Харин наад асуудал чинь хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна. Охин маань 5 настай, 1-р анги. Манай охины ангид 11 настай охин сурдаг юм. Охин маань эгчээ эгчээ гээд л гүйгээд, тэр охинтой их найз. Гэтэл саяхан багш нь хэллээ. Охиноо энэ охинтой битгий найзлуул. Энэ гэрийнх нь хүмүүжил их муу, бас тэгээд нас нь ч явчихсан. Охинд чинь муу нөлөөтэй шүү гэж. Би их гайхсан. Яагаад багш хүн байж тэгэж байгаан болоо. Тэгээд би охиндоо юу гэж хэлэх вэ? Гэхдээ нөхөр бид 2 ярьж байгаад ерөөсөө охиноо тэрэнтэй найзал, энэнээс боль гэж хэлэхгүй байя. Зүгээр ийм байх нь зүгээр шүү гэсэн хүмүүжлийн чанартай зүйлсээ л цаг харамлахгүйгээр сургаж, сонсгож байя гэж шийдсэн. Энэ ер нь зөв юм болов уу? Сайн мэдэхгүй л байна.
Зочин хэзээ бичсэн: 13:08, 2007-04-24 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 318-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг