Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
662899 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 322-р хуудас. | дараах >>

ШООВДОР ЭР ХҮН

2007-04-13,13:36

Намайг ингэж бичлээ гэж эрчүүд минь битгий уурлаарай. Яагаад ч юм бүү мэд орчин цагийн эрсийг нийгэм маань нэг л гадуурхангуй нүдээр хараад байна уу даа гэж бодоод л үүнийг бичиж байна. Наад зах нь ээж аавууд эмэгтэй хүүхдээ бөөцийлж, эрдэм мэдлэг эзэмшүүлэхийг хичээдэг. Эр юм яах вэ? жолооч ч болсон хийгээд амиа аваад явна гэж эр хүүхдээ "гадуурхадаг". Урагшаа,хойшоо гахай зөөж охин дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийдэг олон ах  нарыг би  мэднэ. Ингэж эрдэм номоос гадуурхагдсан болохоор олигтой ажил лав олдохгүй. Бодоод үз лдээ. Аль ч албан газрын хаалгыг татсан эрх танхи хүүхнүүд дүүрэн. Мэдсэн сурсан зүйл нь базаахгүй болохоор ёстой л бор зүрхээрээ амьдралын төлөө зүтгэнэ. Олигтойхон хийсэн ажил байхгүй лааз өшиглөж яваа түүнийг их сургууль төгссөн хүүхнүүд өрөөсөн нүдээрээ ч харахгүй нь ойлгомжтой. Эрчүүд хүүхнүүддээ гологдоод халхын сайхан хүүхнүүд харийн бэр болоод байна гэж бид ярьдаг, бичдэг. Гэсэн ч үүний гол буруутан нь зөвхөн эрчүүд биш шүү дээ. Эр хүн уйлдаггүй гэж нулимсыг нь хорино, яаж ийж байгаад болно гэж боловсролоос гээнэ, адаг сүүлд нь арчаагүй гэж цоллоно. Эрдэмтэд нэгэн суздалгаа хийжээ. Их сонирхолтой. Аав нар хүүхдүүддээ  ээж нь ямар сайн хүн болохыг боломж гарах бүрт хэлдэг бол , ээж нар хүүхэддээ аав нь яаж өөрийг нь зовоож буй талаар ихэвчлэн ярьдаг гэсэн судалгаа байх юм. Та санал нийлж байна уу? Надад бол үнэний хувьтай юм шиг. Ажиглаад байхад өсвөр насны хүүхэдтэй ээжүүд хүүхэддээ зовлон тоочих нь их байдаг юм шиг. Айл гэр болж, өрх гэр толгойлно. Мэдлэг мэргэжилтэй, өндөр цалинтай эхнэр нь нөхрөө голно, сална. Энэ бол өнөөдөр амьдрал дээр байгаа гэр бүлүүдийн нэг хэсгийнх нь дүр төрх гэвэл хэтрүүлэг болохгүй. Энэ байдал хот хөдөөд өөр л дөө. Хөдөөд бол эр хүнийг үнэлэх үнэлэмж шал өөр. Гэхдээ сайн боловсрол эзэмшиж, сайхан ажил хийж, гэр орноо тэжээж, олны бахархал болж байгаа олон залуусыг би үгүйсгээгүй юм шүү. Зүгээр л бидний залуусын дунд иймэрхүү дүр төрх олон байгаа л гэж хэлэх гэсэн санаатай юм шүү.  Эрчүүд минь энэ  амьдралд шоовдорлогдохгүйн тулд сурч, мэдэж, амьдралын төлөө шантралгүй зүтгээрэй. Нэг зүйлийг мартах шахаж байна. Монголд эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой байгууллага борооны дараах мөөг шиг олон ч эрчүүдийнх харин байдаг юм болов уу? Ойрноос л бид эрэгтэйчүүдийн эмнэлэг гэдэг нэрэнд дасч эхлэж байна. Эрчүүд гэдэг уужим ухаантай хүмүүс. Хэдэн 1000-н жилийн тэртээгээс эмэгтэй хүнийг шүтэж бүтээл туурвилдаа мөнхөлсөөр ирсэн.  Харин одоо эр хүн та өөрийнхөө төлөө зүтгэж цаг нэгэнт иржээ. Хүүхнүүд маань боловсролын сайныг эзэмшиж боломжийн ажил хийж байна.

бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1000 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

neg ugee helchi
Programming bolon mathematics-iin salbart bol ene shal Oondoo. Ene ertontsod erchuudiig buh hun shutdeg. Ta nar mongoliin neg math yum uu programmeruudiin sur-luu neg shagaigaad haraarai!!!20 bandid 1 ohin kkk
Зочин хэзээ бичсэн: 21:56, 2007-04-26 | |
Сэтгэгдэл
Би ингэж боддийн.
Эмэгтэйчүүдэд их учир байнаа гэж. Хэчнээн сайхан ах нар эхнэр аваад нүдэн дээр яаж мяарчийна? Гэтэл хэн ч тоодгуй бсан ах нарийг эхнэрүүд ни ямар хэмжээнд хуртэл өөд нь татаж бна?
Эмэгтэй хүн хэчнээн ухаантай сайн сайхан, нөхрөөсөө илуу мундаг байсан ч эр хунийг хайрлаад хундлээд явбал эр нөхөр нь улам л гялалзаад ирнэ.
Одоо 40 дөхөж байгаа хүмүүсийг хараад байхад эхнэр нь өөрийгөө мундаг чадалтай гээд бодонгуутаа нөхрөө голцон юм яриад л салж сарницан байх. Гэтэл үнэн хэрэг дээрээ нөхөр нь өөрийнх нь үгийг сонсдог өөрийг нь хүндэлдэг хүүхэнд татагдаад л явцан байжийна. Яасан эхнэр нь жил ирэх тусам ааш авир нь муудаад нөхрөө тэнэг мангараар нь дуудаад энэ айлийг би нуруундаа үүрчийнэ гэээдл. Үнэн чанартаа гэртээ эрт ирж сайхан хоол хийж ч өгөхгүй, ширээ тойрч суухгүй л байгаа шүү дээ.
yuki хэзээ бичсэн: 20:23, 2007-04-20 | |
Сэтгэгдэл
Ene tuhai ih udaan yarij helj bga bidnees doosh ue bol mash uurchlugduj bgaa. bidnii yeiin heden zawsardsan erchuud bga bh. Ene bol ih haralgan bodlogo bsan.
tungaamaa хэзээ бичсэн: 17:53, 2007-04-16 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 322-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг