Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663042 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 325-р хуудас. | дараах >>

Эмзэглэл

2007-04-11,15:28

 3-р сарын сүүлээр хүүтэйгээ хамт эмнэлэгт хэд хоног хэвтсэн юм. Тэгээд л тэр үеэс хойш сэтгэлд бөөн хар юм хуралдчихаад хэцүү санагдаад байх боллоо. Цэцэг цэврүү шиг нялх үрс маань эмнэлгийн орон дээр аврал эрэн хэвтэнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа урьд нь сонсогдож дуулдаагүй олон өвчний нэрийг сонсохоос яс хавталзах шиг. Нүдний, ходоодны хорт хавдартай, зүрхний, амьсгалын замын төрөлхийн гажигтай, агаарын бохирдлоос харшил авсан, хоолойн бөглөрөл гээд миний урд нь лав сонсож байгаагүй энэ олон өвчин ирээдүйг маань элгээр мөлхүүлж байна гээд хэлэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх.

Гэхдээ өвчний гол шалтгаан нь биднээс шууд хамааралтай. Ихэнх хорт хавдар үүсэх шалтгаан нь жирэмсэн байхдаа эх нь хорт муу зуршлаасаа салж чаөдахгүй, архи тамхи хэрэглэснээс үүддэг бол, эрхтний төрөлхийн гажиг гэдэг нь агаарын бохирдол, хүчилтөрөгчийн дутагдал гэсэн шалтгаануудтай байдаг юм билээ. Дээр нь нэмж хэлэхэд энэ өвөл, хаврын эрчээ аваад байгаа хоолой бачууруулж шингэн алдуулдаг ханиад Утаанбаатрын маань агаараас шууд хамааралтай гэдгийг мэргэжлийн эмч нар нь хүлээн зөвшөөрөөд байгаа.

Эцэг эхчүүд бид хүүхдээ хайрлан гэхээр л чихэр жимс амттай бүхнийг идүүлж, янз бүрийн тоглоом авч өгөхийг урьтал болгодог. Хүүхдээ эрхлүүлэхэд учир бий. Урьд хөршөөс оруулж ирсэн ямар нь мэдэгдэхгүй бохь, ундаа, чипс, чихэр, элдэв өнгийн тоглоом, наадгай. Үүнээс болж олон хүүхэд эмнэлгийн орон дээр очидог гэхэд эргэлзэх юм алга. Улсын мэргэжлийн хяналтын албанаас хийсэн шинжилгээгээр олон газруудаар хямдхан үнэтэй зарагддаг хүнсний бүтээгдэхүүнээс хорт хавдар үүсгэгч нян, үргүйдүүлдэг бактери ихээр илэрсэн гэсэн мэдээллийг бид зөндөө сонсслн, Өнөөдөр өөрөө л өвдөөгүй бол зүгээр гэж боддог монголчууд бидний муйхар зан ирээдүйгээ баллаж байна.

Хүнсэндээ хэрэглэж байгаа ногоо, мах, сүү гээд олон зүйл хүүхдийн өсөлт хөгжилтэй шууд холбоотой. Урд зүгээс вагон вагоноороо орж ирж байгаа бэлцийсэн том том төмс. Иднэ гэхээс дургүй хүрэм шим шүүсгүй цагаан төмс. Химийн элдэв бордооны хүчээр ургасан хүнсний ногоонуудыг хүнсэндээ хэрглэснээс үүдэн олон олон хүн ходоодны шархтай болж байна. Үүнээс гадна монголчууд бид мууг нь мэдсээр байж хятадын халуун тогоонд хоолоо хийдэг, 150-ын гэдэг бэлэн гоймонг иддэг, харшил өгдөг, агаар нэвтрүүлдэггүй материалтай хувцасыг нь өмсдөг. Ингээд бодохоор өөрсдөө бид өвчин гуйж аваад байгаа юм биш үү гэмээр. Монгол хөрсөнд ургасан шинэ ногоог авахгүй хужаа төмс хээвнэг аваад хэмнэсэн хэдэн төгрөгөөрөө шүдний дайсан чихэр. Будаг ихтэй гажтай ундаа хүүхэддээ авч өгдөг. Хүүхэд гэдэг хүүхэд. Амттай зүйл идэх гэж, гоё хувцас өмсөх гэж сэтгэл догдолдог.  Хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйг бодож л байгаа бол хааяахан үнэтэй дориун зүйл авч идүүлээд, зах түцний чанаргүй зүйлээс аль болох татгалзуулж, чамин дэгжин хувцас биш чанартай эрүүл ахуйн шаардлага хангахуйц хувцас авч өмсүүлэх нь чухал. Хүүхдийн ирээдүй гэдэг та бидний ирээдүй. Өнөөдөр юу идэж ууж, өмсөж буйгаас шууд хамааралтай. Нүдэнд харагдахгүй ч хүүхдийн чинь эрүүл мэндээс хором хормоор хулгайлдаг чанаргүй зүйл олон байгаа шүү. Би хүүдээ, охиндоо хайртай.  

бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 694 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
eruul hool, eruul huvtsas, eruul agaar orchin, zuv humuujil edrees gadna dongoj osch hogjij baigaa huuhduudiin bolovsrol tednii unet tsagiig eldev tsegtstei medleg gunzgii uhaan hairlah nomond zoriulah ni zuitei bolov uu gej bodogddog yum.
Зочин хэзээ бичсэн: 01:16, 2007-04-12 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 325-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг