Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
664177 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 338-р хуудас. | дараах >>

Хүүдээ

2007-04-04,22:06

Амь оруулсан миний багын зураг шиг

Алив хүү минь ижиидээ ир дээ

Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт

Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ

Өлгийн гурван бүсийг нь ээж нь чангалж бүүвэйллээ

Өнө хожтын өдөр олмыг нь чангалж үднэ

Хол яваарай миний хүү

Ганцхан заяах насыг нь ахиухан өг дөө бурхан минь

Галгиж гулгиж яваг дураараа байг үр минь

Галтайхан хархүү миний хүү энэ орчлонг

Гайхуулсхийгээд туулаг ээ

Эрвэлзсэн хүлэг нь жороотойхон байг

Эхнэрийн сайн нь хүүтэй минь ханилаг

Эдийн дээд торгоор биеэ хулдаж

Эрийн сайн нь хүүтэй минь ханилаг

Эвшээсэн нумын хатан сум холдоо очиж тусна

Ээжийнх нь шүлгэн сүнс хэзээд хань болно

Хэрэг болгож чамд ганцхан юм захина

Хэлгий нялх чи минь хожмоо нэг ухаарна

Эх орон гэдэг заримдаа давчидаж

Эгэл түмэн минь мунхарсан мэт санагдадаг

Өдөт хөнгөн шувууны даль мэт

Өнчин зүрх алсын алсыг мөрөөддөгөө

Явж болохгүй шүү тэгэхэд энэ жаахан Монголоосоо

Яагаад гэж тэр үед хүү минь чи асууна

Ядуухан ч гэсэн энэ л эх орон чинь

Яруу найрагч ээжийг нь төрүүлсэн юм шүү

бичсэн: gereltuya төрөл: Шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 925 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү
upshot_gp хэзээ бичсэн: 19:51, 2010-10-14 | |
сэтгэгдэл
хулан таны шүлгэнд би дуртай шүү
амжилт
Зочин (зочин) хэзээ бичсэн: 19:22, 2010-10-14 | |
Uneheer saihan shuleg baina
Их сайхан утга агуулгатай, бас уянгалаг сайхан бичжээ. Амжилт хусэж байна
Uunee хэзээ бичсэн: 12:41, 2007-04-05 | |
Ёстой гоё шүлэг байна
Өөрөө зохиодог юмуу? Маш их таалагдлаа Smile
xvv хэзээ бичсэн: 10:53, 2007-04-05 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 338-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг