Шинэхэн
2009-09-19,17:28
Гадаа цасан будраад бүгдийг цагаанаар буджээ
Гар даараад улайсан ч сэтгэлд нар гараад дулаахан
Шуурга бүгдийг хийсгэн өөр газар аваачжээ
Шаналал гуниг бүхнийг орхиод сэтгэлийн тэнгэр цэв цэлмэг
Бүүдийсэн тэнгэр гуниг биш баяр авчирна
Будрах цасан төгсгөл биш эхлэлийг авчирна
Буцах шувууд ирнэ шүү хэмээн намайг даллана
Буман бодол түмэн зүйлээс чиний төрх тодхон харагдана
Шарласан навчис хаврын түрүүчээр өнгөө солин надад ирнэ
Шийтгэл шиг амьдрал тэр үед шагнал болон над дээр бууна
Нэвсийтэл дарах цас, зуны үдшийн бороо болж эргэж ирнэ
Нэг л мэдэхэд он цаг улиран дахиад анхны цас орноо Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Авдар: Намар даарах сайн. Хаврын салхи хавирга нэвт даарч болкү гээд ээж захидын. Жиндүүхэн өдөр ганцаараа навчис гишгэлээд алхах ч сайхан шүү.
gereltuya хэзээ бичсэн: 19:22, 2009-09-26 | |
saihan bolloo. tsas budrahiig haraagui udjee gejj...
Gishuut хэзээ бичсэн: 01:37, 2009-09-23 | |
Толгойд эргэлдэх бодлууд
Тодооос тод харагдах царай
Урсан өнгөрөх цаг хугацаа
Эргэж ирэх улирал
Эргэлдэн хөвөрсөөр
... байз би эргээд байна уу дэлхий эргээд байна уу.
Тодооос тод харагдах царай
Урсан өнгөрөх цаг хугацаа
Эргэж ирэх улирал
Эргэлдэн хөвөрсөөр
... байз би эргээд байна уу дэлхий эргээд байна уу.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:43, 2009-09-22 | |
Намар даарах сайн л гэдэг.Хоёр гацараа улайтал даарах ч бас л... сайхаан сайхан гэжжж кххх
Арслантай авдар (зочин) хэзээ бичсэн: 16:00, 2009-09-20 | |
Баттулга: ГАдуур алхаад сайхан байв уу? Баярлалаа.
Ариус, Дадидо: ХАврын хавсрага, зуны үдшийн бороо, намрын шар навчихс, зөөлөн будрах цас... Бүгдэд нь би дуртай.
Усны хувилгаан: Тиймээ бодлууд урсаад л...
Ариус, Дадидо: ХАврын хавсрага, зуны үдшийн бороо, намрын шар навчихс, зөөлөн будрах цас... Бүгдэд нь би дуртай.
Усны хувилгаан: Тиймээ бодлууд урсаад л...
gereltuya хэзээ бичсэн: 14:19, 2009-09-20 | |
Мяралзан жирэлзэх бодлын урсгал аа
Усны хувилгаан (зочин) хэзээ бичсэн: 13:51, 2009-09-20 | |
goyo shuleg bna. nadad tsas boroo 2yylaa goyo
dadido хэзээ бичсэн: 11:34, 2009-09-20 | |
hey
chi bid 2 adilhan yumaa. bi tsasand mash durtai shine tsas oroh bolgond setgel nimgerch uyaraad baidag yum. magadgui setgeld min hurimtlagdaj hursan baisan muuhai buhniig arilgadag bolohoor ter biz. tsas orj baihad agaar yamar tsengeg tegeed setgel yamar dulaahan baidag bilee dee. saihan shuu. ovliig huleenem
arius хэзээ бичсэн: 10:50, 2009-09-20 | |
Саяхан
Яг гадагшаа гарах гэж байгаад уншлаа.Гоё шүлэг байна шүү.
Баттулга (зочин) хэзээ бичсэн: 21:39, 2009-09-19 | |