Уруулаа буд бүсгүй минь...
Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе
Уруулаа буд бүсгүй минь
Унжгар дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээ зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг бачим тэврэлт мансуурам үнсэлтээр хүргье.
Уяхан аашинд чинь хатуу бүхэн зөөлөрч
Уран хоолойд чинь сэтгэл бүхэн нялхарч
Бүүвэйн дуунд чинь үр бүхэн тайвширдаг
Тэнгэрлэг монголын тэргүүн заяат бүсгүй
Үрийн заяаг сүүгээрээ сүлж
Бүүвэйн дуугаар хорвоог уярааж
Гэгээн хайраараа дэлхийг зөөлрүүлсэн
Гоо маралын удамт үзэсгэлэнт бүсгүй танд
Оюуны элчээр гэгээ хайрлая
Оддын тоогоор инээд хайрлая
Цэцгийн баглаатай цэнгэл хайрлая
Цээжний гүнээс урам хайрлая
/мессенжерээр ирсэн мэндчилгээнүүдээс.../
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хүмүүн төрөлхтний эх болсон
Хүндэт эмэгтэй таньд
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж, Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе!!!
Бүгдэд нь баярлалаа /мессенжэрээр/
Энэ хүнийг чинь бурхан бидэнд өгчихөөд буцаагаад авчихдаг юм шүү
Үүрээр гараад үдшээр ирдэг байсан
Өлсөж ирчихээд уурлаж идчихээд унтдаг байсан
Бусдыг хайрласан тэр л хайраа тандаа өгөөгүй хүү чинь
Буцаж ирэхгүйг чинь одоо л ухаарлаа...
Ингэж харамсахгүйн тулд өнөөдөр ээждээ чин сэтгэлээсээ хайртай гэдгээ хэлээрэй...
баяр болгоноор хэрэлдээд сайхан байнаа. бас сонин юм.