Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649449 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 147-р хуудас. | дараах >>

Ноолууран эдлэл өдөл тутмын хэрэглээ боллоо

2008-10-15,17:03

 

Ноолууран хувцас нь тааруулж, зохицуулж чадвал өмссөн хvндээ чимэг болдог. Харин зохихгvй бол өө сэвийг нь улам тод болгочихдог талтай. Тэгээд ч биед эвтэйхэн, зөөлхөн. Дээр нь хонины болон тэмээний ноосон хувцастай харьцуулахад эдэлгээ урттай байдаг. Тэмээний ноос нэг л суначихсан бол дахиад урьдын хэлбэртээ ордоггvй. Хонины ноос ч ялгаагvй. Гэтэл ноолуур хичнээн сунаж өөрчлөгдсөн ч vйлдвэрийн угаалтаар нэг угаалгаад, арчлуулчихсан байхад эргээд хэвэндээ ордог онцлогтой. Урьд нь тансаг хэрэглээнд тооцогддог байсан бол одоо энгийн, өдөр тутмын хэрэглээ болж чаджээ. Сvvлийн vед хvмvvс чөлөөтэй, энгийн загварыг тvлхvv сонирхож байгаа. Манайханд нэг буруу ойлголт байдаг. Ноолуур л гэхээр заавал 100 хувь байна гэж боддог. 80 хувийн агууламжтай байхад л ноолуур шvv дээ. Торгон юм уу хөвөн даавуун утастай хольж сvлжсэнээрээ хувцас илvv эдэлгээтэй, бат бөх болж байгаа юм. Ноолууран хувцсанд гарч байгаа нэг дэвшил бол оёмол хувцаснаас ялгарахаа больж байгаа. Складтай юбка, малгайтай цамц гээд оёмол хувцастай адилхан vйлдвэрлэх боломжтой болсон.

Сүүлийн үед хүмүүс ноолууран эдлэл худалдаж авахдаа натурал буюу  цайвар, шаргал, бордуу өнгөнүүдийг сонгох болжээ.  Хэлбэр загварын хувьд гэвэл улирлаасаа шалтгаалан өвөл нь пальто, зун цамц, майкаар л гоёно. Сүүлийн үед гоёлын ноолууран урт палааж их өмсдөг болж байгаа талаар загвар зохион бүтээгчид ярьж байна. Мөн ажил хэрэгч хувцас, пиджак энэ оны хамгийн дэгжин гоёлд тооцогдож байгаа бөгөөд ноос, ноолуур нь эрүл ахуйн шаардлага хангасан элдэв харшил өгөхгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ноолууран материал өмдөнд төдийлөн тохиромжтой биш байдаг. Хар үгээр хэлэхэд бага зэрэг "бөөстөх" явдал байх ч зөөлөн үстэй сойзоор сойздоод явахад алзахгүй.

Манай орны эрс тэс уур амьсгал, газар зүйн байрлал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос шалтгаалан монгол ямааны ноолуур зөөлөн, урт, нарийн ширхэгтэй байдаг аж.  Хатуу ширүүн өвөлтэй зохицон ямааны ноосны угаар маш өтгөн хэрнээ нарийн ноолуур ургадаг. Тэмээний ноос нь дулаан сайн хадгалах чадвартай болохоор манай орны эрс тэс уур амьсгалд зохицохуйц хамгийн зөөлөн, дулаахан хувцас болж чаддаг.  Дэлхийд  ердөө гуравхан оронд буюу Монгол, Түвд, Хятадад  л сарлаг нутагладаг. Сарлагаас гардаг нэг төрлийн үнэтэй түүхий эд нь хөөвөр. Сарлагаас зөөлөн богино ширхэгтэй ноос гардаг нь хар, цагаан, саарал,  бор өнгөтэй байдаг. Хөөврийг хатуу ширүүн гэсэн нийтлэг ойлголт байдаг ч ноолуураас дутахааргүй хөнгөн зөөлөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог.

 

 

ГАРААР УГААХ ЗААВАРЧИЛГАА

            Ноос, ноолууран бзтээгдэхүүн нь өөр төрлийн ноосон эдлэлээс илүү арчилгаа анхаарал шаарддаг. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх бөгөөд хуурай аргаар цэвэрлэх нь илүү тохиромжтой, мөн гараар угааж болно.

Ноолуур арчлах зориулалтын бодис хэрэглэн 30 хэмийн бүлээн усанд зөөлөн базаж угаана. Үрж болон мушгиж болохгүй. Угаасны дараа цэвэр усаар зайлаад усыг шингээж авна. Тэгшхэн гадарга дээр хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр дэлгэж хатаасны дараа бүлээн индүүгээр уураар жигнэж индүүдэх ёстой. Мөн өнгөөр ялгаж угаана. Энэ зөвлөгөөний дагуу арчилахад таны ноолууран бүтээгдэхүүн зөөлөн торгомсог чанараа удаан хугацаанд хадгалж чадна.Хамгийн гол нь, угаалгын нунтаг ноолууран хувцсыг тvлж, агшиж сунах аюулд хvргэдэг бөгөөд ноолууран хувцсаа шампуниар угаавал энэ мэт хэлбэрээ алдаж, бөөгнөрч муудах аюулгvй аж. Харин гараараа угааж цэвэрлэсний дараа угаалгын машинд сэгсэрч болох юм.

 

Ноос, ноолууран эдлэлийг зөв арчилвал улам зөөлөрдөг

1.       Ноос, ноолууран эдлэлийг дотор талыг нь гадагш харуулж угааж, хадгална.

2.       Хэтэрхий бохирдуулж, хуучруулалгүйгээр гараар байнга угааж болно.

3.       Халуун усаар угаахад тэмээний ноосны өнгө өөрчлөгднө. Тиймээс нялх хүүхэд усанд оруулах хэмийн усанд зориулалтын угаалгын бодис хийж угаана.

4.       Үрж, мушгиж угааж болохгүй. Хирийг нь арилтал зөөлөн базна.

5.       Угаалгын бодисыг арилтал цэвэр усаар сайтар зайлна.

6.       Усыг нь зөөлөн базаж авна. Мөн угаалгын машины сэгсрэгчид хийн хатааж болно.

7.       Дэлгэж хатаана. Аливаа ноос ноолууран эдлэлийг нойтон чийгтэй байхад нь татаж, сунгаж болохгүй. Хэрэв чийгтэй байхад нь сунгавал буцааж хэлбэрт нь оруулах боломжгүй болно. Нарны гэрэл, халаагуурын шууд тусгалд тавьж болохгүй.

8.       Ердийн индүүгээр индүүдэж болохгүй. Харин сайн чанарын уурын индүүгээр дотор талаас нь 1 см орчим хөндий барьж зөвхөн уураар жигнэж индүүднэ.   

Ноолууран эдлэлийн зах зээлийн дундаж ханш / төгрөг/  

·         Эрэгтэй дээл 170-292 мянга

·         Эмэгтэй дээл 236-252.000

·         Хүрэм 68-162 мянга

·         Хавар, намрын ноолууран пальто 170-280 орчим мянга, (Сүүлийн үеийн шинэ драпаар хийсэн захиалгын эрэгтэй пальто 250-350 гаруй мянган төгрөгт багтана)

·         Эрэгтэй пиджак 175-232 мянган

·         Эмэгтэй пиджак 119-195 мянга

·         Аяны куртик 119-176 мянга

·         Юбка 65-130 мянга

·         Эмэгтэй нөмрөг 132-175 мянга

·         Эмэгтэй хантааз 102 мянга

·         Эрэгтэй хантааз 140 мянга

 

 

 

 

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1650 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 147-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг