Сонирхолтой...
“Сэтгэдэг” малгай”
Дотоод оюун ухааныг нээн илрvvлэх онолын судалгааны хvрээнд Австралийн хэсэг эрдэмтэд цуварсан соронзон хvчний нөлөөгөөр тархины vйл ажиллагааг сайжруулдаг малгай зохион бvтээжээ. Урьд хожид байгаагvй уг малгайны тусламжтайгаар хvний тархины ашиглагддаггvй хэсгүүдийг нээн гаргаж ирэх зорилготой аж. Зохион бvтээгчид нь “сэтгэдэг тархи” хэмээн нэрлээд буй уг малгай туршилтын явцдаа гайхалтай сайн vр дvн vзvvлсэн аж. Малгайг хэдхэн минутын турш өмсөхөд л хvний унших чадвар болон урлагийн мэдрэмж илт дээшилсэн байж. Зохион бvтээгчид анх энэ малгайг бvтээх санаагаа жvжигчин Дастин Хоффманы тоглосон “Борооны хvн” кинон дээр гардаг шиг маш их мэдлэгтэй боловч ой ухааны сааталтай тийм хvмvvсээс олж харжээ. Тэдний ихэнхэд ой тоонд багтамгvй тооны vйлдлийг цээжээрээ бодож олох, гайхалтай чадварлаг зураг зурах, бvр заримд нь ганцхан удаа сонссон хөгжмөө бvтнээр яг зөв тоглох зэрэг шинжлэх ухаанаар тайлагдаагvй хачин жигтэй шинж тэмдгvvд илэрдэг байна. Гэхдээ тэд тийм ч олон байдаггvй. Бvрэг өвчтэй хvмvvсийн 10 хувьд нь дээрх шинж тэмдэг илэрдэг.
Малгайнд хvний тархины зvvн хэсгийг цочроох соронзон утас байх ба тархины баруун хэсэгт байрлах соронзон нь илvv нарийвчилсан мэдээллийг унших аж. Харамсалтай нь туршилтын vеэр гайхалтай vр дvнг харуулж байсан ч энэ нь ганц цаг л vргэлжилсэн гэнэ.
Хайртынхаа vнэнч эсэхийг шалгадаг дэр
Шведэд хосуудад бие биеэ vнэнч эсэхийг шалгах боломж олгодог дэр бvтээжээ. Уг дэрний эд ширхэг бvрт шингэсэн зvйл болон чипээр интернэтэд холбогдоно. Стокгольмын интерактивын хvрээлэнгийн эрдэмтэд хосуудыг ийм дэр худалдан авч өдөр тутам хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь гэр бvлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалахад туслах аж. Дэрний тусламжтайгаар алсад одсон нөхрийнхөө хэдэн цаг унтсаныг эхнэр нь тодорхой мэдэж болно. Бас хэнтэй байсныг нь илрvvлж болох аж. Тvvнчлэн өдгөө ийм дэрний өөр нэгэн хувилбар буюу бусдын vс унахыг хvртэл мэдрэх боломжтой “vнэнч” дэрийг бvтээхээр эрдэмтэд ажиллаж байна. Хэрвээ дэр хэрэгтэй мөчид гэрэлтэж хайртын чинь тухай мэдээлэл өгөөгvй бол энэ нь нөхөр эсвэл эхнэрийнхээ vнэнч эсэхэд эргэлзэж нулимс унагах шалтаг биш гэнэ. Магадгvй гэрэл нь шатчихсан ч байж болох шvv дээ. Хамгийн гол нь бие биедээ итгэх л чухал.
Холын зайнаас хайраа дамжуул
Хятадын иргэн Жек Ли болон Хеминь Чун нар “Lovers Cup” буюу хайр дурлалын хундага хэмээх шинэ vйлчилгээг бий болгосон байна. Тэдний санаачилсан WiFi хэлбэрийн утасгvй дамжуулагчийн тусламжтайгаар алс холд байгаа хосуудыг хоёр стаканы тусламжтайгаар холбодог. Стакан тус бvрт доторх шингэний төвшинг хэмжигч болон мэдээлэл дамжуулагч бий. Хэн нэг нь хундагатайг уух vед нөгөө нь гэрэлтэж хариу vйлдэл vзvvлнэ. Хэрвээ алс буй хосууд нэгэн зэрэг хундагаа хоослох vед стакан vл мэдэг чичигнэж, хосуудад бие биеэ vнсэж буй мэт санагддаг аж. Интернэтийн тусламжтайгаар хосууд холын зайнаас хайр дурлалаа илэрхийлж бие биедээ энэ мэдрэмжээ дамжуулж буйтай нэгэн ойролцоо vйлчилгээг АНУ-ын иргэн Элисон Льюис санаачилжээ. Тэр нь WiFi-аар бөгж солилцох. Хос бөгжийг худалдан авч хайртдаа нэгийг нь бэлэглэснээр бие биетэйгээ байнгын холбоо харилцаатай болно. Уйдах vедээ бөгжнийхээ дээрх чулуун дээр дарахад чичирч бага зэрэг хална. Тааламжтай байгаа биз. Нөгөө талаас хэрвээ нөхөр нь ямар нэг шалтгаанаар бөгжөө хуруунаасаа авбал эхнэрийн гар дахь бөгжний хvрээ өнгөө өөрчлөх гэх мэтээр хариу vйлдэл vзvvлнэ.
Хэрэгтнийг сvvдрээр нь олно
Аливаа зvйлийг сvvдрээр нь таньж шинжлэх шинэхэн программыг Калифорнийн эрдэмтэд бvтээжээ. Сансрын зураг болон тагнуулын онгоц ашиглан дээрээс авсан ямар ч зvйл, хэний ч сvvдрийг уг программ буулган авах бөгөөд эзнийг нь тэр дор нь л таньж тогтоох аж. Калифорни дахь НАСА-гийн тусгай лабораторийн мэргэжилтэн Адриан Стоикагийн тайлбарласнаар тун нарийн мэдрэмжтэй энэхvv программын ачаар Осама бин Ладен тэргvvтэй алан хядагчид болон гэмт хэрэгтэн, сураггvй алга бологсдыг төвөггvй олох боломжтой. “Шинэ эрдэмтэн” сэтгvvлд хэвлэгдсэн тvvний нийтлэлд онцолсноор цахилгаан бараа vйлдвэрлэгч болон технологийн шилдгvvдтэй хамтарч дээрх программыг тун удахгvй иргэдэд ч ашиглуулж болох гэнэ.
Нисдэг машин 2010 онд худалдаанд гарна
Нисдэг машинтай болох мөрөөдөл жил гаруйхны жилийн дараа биелэх нь. Израилийн эрдэмтэн Рафи Йолигийн 2010 онд нисдэг “X-Hawk” машинаа зах зээлд гаргахаа амлажээ. Ийм машины vнэ нь 1.5 сая ам.доллар байх гэнэ. Харин 10 хvний суудалтай нийтийн тээврийн зориулалттай нисдэг машин нь 3.5 сая, цэргийнх нь 6.0 сая ам.доллар. Нисдэг машины туршилтын загвар нь ойрын хоёр, гурван жилд агаарт дvvлэх ч таван жилийн дараагаас л хэрэглэгчдэд зориулж дэлхий дахинд нийлvvлж эхэлнэ. Машиныг зохион бvтээгч “Urban Aeronautics” компани жилд 250-300 нисдэг машин vйлдвэрлэх ажээ.
Цагаан будаа, самран нэрийн хуудас
“Сайн байна уу, энэ миний нэрийн хуудас, vvнийг иднэ vv” гэсэн хачин жигтэй мэндчилгээ Японы оршин суугчдыг гайхшруулахаа болиод удаж байна.
Жирийн цаасан нэрийн хуудасны оронд тухайн хvний хувийн мэдээллийг агуулсан бэлэн бvтээгдэхvvнийг таны гар дээр тавибал мэдээж гайхаж балмагдана биз дээ. Цаасан нэрийн хуудсыг шош, цагаан будаа, самар орлох нь тус улсад тvгээмэл болжээ. “Arigatou” компанийн зохион бvтээсэн иддэг нэрийн хуудасны гадаргуу дээр тухайн хvний овог нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг лазераар бичдэг бөгөөд “иддэг нэрийн хуудас”-ны нэг цуглуулга нь 150 ширхэгтэй бөгөөд 5800 иен буюу 50 ам.долларын vнэтэй. Ийм бvтээгдэхvvн нь японоор “Намайг амтал” гэсэн нэртэй төдийгvй тухайн хvн болон компанийн талаар эерэг сэтгэгдэл төрvvлэхэд vр дvнтэй алхам болжээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
тэр дэрний хувьд...