Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649212 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 155-р хуудас. | дараах >>

Гэр хорооллынхоны зээл авах гол барьцаа хөрөнгө нь хашаа байшин

2008-10-06,09:23

Хөгжлийн шийдэл Төрийн бус байгууллага нь саяхан байгуулагдсан. Бизнес эрхлэгчдийг дэмжих болон шинэ бизнес эрхлэгчдэд нь туслалцаа үзүүлэх, ажлын байр бий болгож, ур чадварыг нь хөгжүүлэх, ажилд зуучлах замаар ажилгүйдлийг бууруулах, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих гэсэн зорилттой ажилладаг. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам болон Си Эйч Эйф Интернешнл байгууллагын санхүүжилттэйгээр Гэр Санаачлага төслийг хэрэгжүүлж эхлээд байна. “Хөгжлийн шийдэл” Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Сэржмаатай уулзаж ярилцлаа. 

-         Гэр Санаачлага төслийг, анх үйлчилгээ үзүүлж эхэлсэн 2002 оноос хойш хүмүүс сайн мэддэг болсон байх. Энэ төсөл Монгол улсын томоохон хот, суурингийн захын хорооллын иргэдийг дэмжих зорилготой байхаа?

-          Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь гэр хороололд байдаг. Тэдгээр жижиг болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тун ховор байх үед бид анх төслийнхөө салбаруудыг хүн ам төвлөрсөн гэрийн хороолол дунд нээж байлаа. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнест ямар нэгэн асуудал тулгарахад мэдээлэл, мэдлэг, чадвар дутагдах үе олон байдаг. Тэр үедээ хандах газар тэдэнд ховор байдаг. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан бид бизнесийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, тухайн бизнестэй нь холбоотой мэдээлэл өгөх болон бизнес холболт, бүлэг холбоо, зээлийн зуучлал гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

-         Бизнесээ үр ашигтай эрхлэх арга ухаан, удирдлагын болон техникийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх, харилцагчдын хэрэгцээнд тулгуурласан бизнесийн болон ур чадвар олгох сургалтыг бид тогтмол явуулж байна. Мөн арилжааны банкуудтай хамтран хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа бизнес эрхлэгчдэд санхүүжилт  олоход нь тусалдаг гэсэн?

-          Холболтын үйлчилгээний тухайд, бид жижиг бизнес эрхлэгчдийг худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчидтэй нь холбож өгөх, удаан хугацааны бизнес түншлэлийг бий болгоход нь туслах зорилгоор 2005 оны есдүгээр сараас энэ үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Жишээлбэл: Ажлын бээлий гэртээ оёж, зах дээр гарган цөөн ширхэгээр борлуулдаг хүн байлаа гэхэд манай холболтын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн түүний бүтээгдэхүүнийг томоохон уул уурхай, барилгын компанид аваачиж танилцуулаад захиалга авдаг. Бидэнтэй хамтран ажилладаг ижил төрлийн үйл ажиллагаатай бизнес эрхлэгчиддээ тухайн захиалгыг хуваан өгч товлосон хугацаандаа бүтээгдэхүүнийг захиалагчид нийлүүлнэ гэсэн үг. Дунд нь бид захиалагчийн тавьсан шаардлагыг гүйцэтгэгчид сайн ойлгуулаад, буцаагаад чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.

-         Үзүүлсэн үйлчилгээнийхээ үр дүнг яаж тооцдог вэ?    

-         Бид харилцагчдынхаа мэдээлэл болон төслийн үйлчилгээ, үр дүн зэргийг тусгай программаар байнга бүртгэж, хянаж явдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бизнес эрхлэгч одоогоор ямар, ямар үйлчилгээ аваад байгаа, тухайн үйлчилгээг авснаар бизнес нь хэрхэн өргөжиж сайжирсан, ашиг орлого, борлуулалт нь ямархуу түвшинд байгаа зэргийг бүртгэдэг. Тухайлбал, ажлын зуучлалын үйлчилгээнд хамрагдсан харилцагчдаа бид зөвхөн ажлын байранд зуучлаад орхих төдий бус тухайн хүн хэр үр дүнтэй ажиллаж байгааг гурав болон зургаан  сарын дараа ажлаа хийж байна уу, хэрэв ажлаа орхисон бол ямар шалтгаантай байсан зэргийг байнга хянаж, үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг. Тус төслөөс дэмжлэг авахаар нийтдээ 45 мянга гаруй иргэн бүртгүүлснээс 60% нь эмэгтэйчүүд байсан.

-         Танай төсөл хэрэгжиж эхлэх үед бүх үйлчилгээнүүд үнэгүй байсан байхаа?

-         Үнэгүй үйлчилгээ явуулах нь тохиромжгүй юм гэж үзээд тодорхой хэмжээний төлбөр авдаг болсод байгаа. Хүмүүс дуртай үедээ ирж зөвлөгөө авчихаад алга болчихдог. Эсвэл хааяа сургалтад суугаад, тэгс ингэс гээд яваад өгдөг байлаа. Манай үйлчилгээг авахаар зорьж байгаа хүмүүс ирээд үйлчлүүлдэг. Гэхдээ тэднийг дэмжиж байгаа гэдэг утгаараа зах зээлийн үнэ ханшийн хажууд хамаагүй бага хөлс авдаг. Ном, сонингуудаа ч үнэгүй тараадаг байсан. Сүүлийн үед сонингоо зарж байгаа.

-         Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нүдэнд харагдахуйцаар гарсан өөрчлөлт гэвэл та юуг нэрлээч гэвэл?

-          2002 онд анх тус төсөл хэрэгжиж эхлэх үед банкууд гэр хорооллын иргэдэд зээл олгох нь ховор байсан. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэдийн хашаа байшинг барьцаа хөрөнгөд бараг тооцдоггүй байлаа. Харин бид 2003 оноос эхлэн, хашаа байшингийн үнэ цэнийг нэмэгдүүлэх буюу барьцаалагдах чадварыг өсгөх, хашаа байшингийн зах зээлийн талаарх бодит мэдээллийг олж авах, түүгээр олон нийтийг хангах, хашаа байшингийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодруулах зорилгоор хашаа байшингийн судалгааг жил бүр хийж, банкуудад танилцуулж эхэлсэн. Уг судалгааг хийснээр энэ асуудал нааштайгаар шийдэгдэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гэр хорооллынхоны зээл авах гол барьцаа хөрөнгө нь хашаа байшин нь.

-         Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулдаг уу?

-         Төслөөс үйлчилгээ авахаар хандсан хүн бүрт манайх нээлттэй. Харилцагчид дунд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч цөөнгүй бий. Тэдний эрхэлж байгаа бизнесийн өсөлт, ашиг орлогыг нэмэгдүүлэх тал дээр манай төсөл бусад харилцагчдын л нэгэн адил санаа тавин ажилладаг. 

-         Бичил бизнесээс дунд хэмжээний зах зээл рүү орсон, тогтмол үйл ажиллагаа нь сайжирсан  тохиолдол хэр байдаг вэ?

-         Мэдээж байлгүй яахав. Бид харилцагчдынхаа эрхэлж буй бизнесийг аль болох хөгжүүлж, тогтворжуулах, үйл ажиллагааны цар хүрээг нь улам бүр нэмэгдүүлэхийн төлөө зорьж ажилладаг. Төсөл анх эхэлснээс хойш гурван мянга гаруй  бизнес эрхлэгчийн бизнес өргөжиж сайжирсан нь бага тоо биш юм.

-         Харилцагч тань банкнаас зээл авахаар хөөцөлдөөд барьцаа хөрөнгө нь дутвал ямар төрлийн дэмжлэг үзүүлдэг вэ?

-         Хэрэв тухайн харилцагчийн бизнес нь үнэхээр өргөжиж хөгжих хандлагатай байвал бидэнтэй хамтарч ажилладаг банкууд энэ тал дээр нааштай ханддаг. Бид зээлийн зуучлалын чиглэлээр Хаан, Хас, Хадгаламж, Капитрон, Кредит Монгол ББСБ-уудтай хамтран харьцангуй бага хүүтэй, урт хугацаатай зээлийг жижиг бизнес эрхлэгчдэд олгох хэлбэрээр ажиллаж байна. Ирэх жилээс хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

 

М.Гэрэлтуяа 

 

 

бичсэн: gereltuya төрөл: Ярилцлага | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1473 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

crying laughing worried angry happy blushing broken heart surprise smug cool devil raised eyebrow nerd loser rolling eyes sleepy talk to the hand sick dont tell anyone not talking happy sad winking big grin batting eyelashes big hug confused love struck
Зочин хэзээ бичсэн: 15:21, 2009-01-19 | |
cool
Зочин хэзээ бичсэн: 15:21, 2009-01-19 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 15:20, 2009-01-19 | |
love struck
Зочин хэзээ бичсэн: 17:35, 2008-12-13 | |
oyutnuudad zoriulsan tetgelegt hutulbur zarlagdjee. www.studentfund.mn deer doorh medeelel bgaa. holboo barih admin@studentfund.mn busdad heleerei. tetgeleg hurteh bolomj burduul
Зочин (зочин) хэзээ бичсэн: 13:27, 2008-10-06 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 155-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг