Хуурай магтаал...
2008-09-27,11:27
Бид сонгуулиас сонгуулийг өртөөлөн амьдарч байгаа ч юм шиг. УИХ-ын сонгуулийн лай, гай дуусаагүй байхад ИТХ-ын сонгууль эхэллээ. Өчигдөрхөн нэг хүн өөрийнхөө хөргийг бичүүлэхээр надтай уулздаг юм байна. Өөрөө гурван хуудас өөрийнхөө тухай материалыг гартаа барьжээ. Уншаад үзлээ. Хорвоо дээр түүнээс төгс төгөлдөр хүн үгүй мэт. Аймгийн алдарт уяачаас эхлээд нэлээд олон хэргэм зэрэг сэтэртэй. Харин яриад нэлээн суусны дараа "ийм хүн биднийг удирдах юм гэж үү?" гэсэн голох сэтгэл төрсөн. Бэлдээд ирсэн зүйл нь яруу найргийн хэллэгт оруулчихвал Зэ гэж эхлээд л магтаал байдлаар хөвөрчихмөөр санагдаад инээд ч хүрэх шиг, өмнөөс нь ичих ч шиг. Харамсалтай байна. Таван өгүүлбэр холбож бичээд танилцуулгаа хийж чадахгүй, "найзаараа бичүүлчихсэн юм, яаж өөрчлөхөө өөрөө мэд, харин сонинд тавих ярилцлагыг чи зохиочих. Нийтлэг зүйлүүдийг оруулаад" гэж ирээд л улайхгүй ярих юм. Яана даа, бид... Харамсалтай байна. Хэн нь өөрийгөө сайн магтах вэ? гэдэг уралдаанд материалаа явуулж байгаа ч юм шиг. Эмгэнэлтэй дүр зураг... "Хөдөө нэр дэвшиж байгаа юм аа, тэдэнд зам харгуй, хөгжлийн тухай яриад байх шаардлагагүй, харин намайг эр хүн, алдарт уяач гэдгийг маань тодотгоод өгөөрэй" гэчихжээ... Яалтай ч билээ... Бид эрх мэдэлд дурлагсдын хувьд хэн ч биш. Тэд биднийг хошгируулдаг... Бодохоос дургүй хүрээд байна...
Сэтгэгдэл:
пондоор (зочин) хэзээ бичсэн: 19:34, 2008-09-29 | |
хундагын хэлснийг хундага л ойлгох буйзаа.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 11:07, 2008-09-29 | |
Хундагын хэлснийг ойлгосонгүй. Харин Гэрлээ минь үүнийг нь хийгээд өгчөөч.Чи хийхгүй чөөр хүн нийнэ, тэгээд мөнгийг нь авчихна... ккк
Зочин (зочин) хэзээ бичсэн: 13:34, 2008-09-28 | |
гуйсан гуйлгуулсан хоёр таарсан байшд ккк
хундага хэзээ бичсэн: 23:39, 2008-09-27 | |
хаха
Зочин (зочин) хэзээ бичсэн: 20:35, 2008-09-27 | |
Тэгээд чи ажлаа хийсэн үү
honzo хэзээ бичсэн: 20:10, 2008-09-27 | |
дурын дуракуудаар удирдуулж байгаа бид харин өөрсдөө хэн бэ...