Францын шинэчлэгчид 17-р зууны үед брокеруудын ажлыг хийдэг байжээ
Vнэт цаасны vйл ажиллагаа явагддаг анхны биржvvд 1531 онд Антверпен болон Лион хотод байгуулагдсан гэж vздэг байна. Харин анхны хувь нийлvvлсэн компаниуд ХVI-ХVII зууны үед Англид vvсчээ. Англи, Голландад vvссэн худалдааны анхны компанийн хувьцаа нь тэдгээрийг байгуулсны дараа худалдах, худалдан авах гvйлгээний объект болсон юм.
XII-р зуунд Францын шинэчлэгчид хөдөө аж ахуйн өрийг зохицуулах асуудалтай тулгарсан гэдэг. Тэд ашиг олохын тулд тариаланчдын банкинд тавьсан өрийг чөлөөлж, нэг ёсны брокеруудын ажлыг хийдэг байсан юм. Иймээс тэднийг тухайн үеийн хувьцаа наймаалагчид гэж тодорхойлж болох талтай. 13-р зууны дунд үеэс эхлэн Венецийн банкирууд Засгийн газрынхаа үнэт цаасыг худалдан авч эхэлжээ. Харин голландчууд анх удаа хувьцаат компани байгуулснаар хувьцаа эзэмшигчид тухайн компанийн бизнест хөрөнгө оруулж ашиг алдагдлыг нь хамт хүлээх болсон байна.
Өнөөдөр дэлхийн 111 оронд хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл Энэтхэг 23 хөрөнгийн биржтэйгээрээ жагсаалтыг тэргүүлж. АНУ 10, Япон есөн хөрөнгийн биржээрээ удаалдаг байна. Харин дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж нь АНУ-ын Нью-Йоркд байдаг. Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжих эрх авах нь тухайн аж ахуйн нэгж, пүүсийн хувьд нэг ёсны нэр хүндийн хэрэг бөгөөд үйл ажиллагаа нь тогтворжсон, өөрийн гэсэн зах зээлтэй, борлуулалт сайтай гэх зэргийн маш олон шалгуурыг давсан байх ёстой байдаг. Хамгийн гол нь тухайн пүүсийн үйл ажиллагаа шударга явагдах ёстой төдийгүй хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаалсан байх ёстой ажээ.
Хувьцаа гэж юу вэ?
Тухайн компанид хөрөнгө оруулж, түүнийгээ үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэж нэрлэдэг.
Үнэт цаасны арилжаанд оролцъё гэвэл хамгийн түрүүн хаана хандах вэ?
Хөрөнгийн зах зээлд орох хамгийн эхний алхам нь “Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ххк-д данс нээлгэхээс эхэлнэ. Тус компани нь Монголын хөрөнгийн биржийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн үйл ажиллагаа явуулах тусгай эрхийн гэрчилгээтэй брокер диллерийн компаниудаас сонгож, түүгээрээ зуучлуулан данс нээлгэж болно. Данс нээлгэхэд иргэний үнэмлэхээ авчирахад л хангалттай.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид данс нээлгэхдээ:
1. Хэрэв та Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /цэнхэр, ягаан тасалбар/-ээр хувьцаа эзэмшдэг бол өөрийн анх буртгүүлсэн Брокер диллерийн компанид хандаж данс нээлгэнэ.
2. Та шинээр данс нээлгэх гэж байга бол Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер диллерийн компаниудаас өөрийн хүсэлтээр сонголтоо хийж болно.
Данс нээлгэхийн тулд бүрдүүлэх бичиг баримт:
- Хувь хүн-Иргэний үнэмлэх, ААН бол-улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
- ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
- Дансанд байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд, албан тушаалтны овог, нэр, төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маягт
- Тамга тэмдгийн дардас
Брокер диллерийн компаниуд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулах ад дагаж мөрдөх журам, хүлээх үүрэг хариуцлага их байдаг. Тиймээс мэргэжлийн, үйл ажиллагаа явуулах эрхтэй, хуулийн этгээдээр зуучлуулан арилжаанд оролцох ёстой. Брокер диллерийн компаниуд нь үнэт цаасны арилжаанд зуучлах үүрэг гүйцэтгэдэг. Одоогоор манайд 31 компани бүртгэлтэй энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт брокер диллерийн компаний 1/5-ээс илүүгүй компанитай харьцах эрхтэй гэсэн заалт байдаг. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ххк дээр үндсэн дансаа нээлгээд бусад брокер диллерийн компани дээр нээлгэсэн дансаа үндсэн данстайгаа холбож болдог. Ингэхээр нэг хүн зургаан холболтын данстай байж болно гэсэн үг.
Хөрөнгийн бирж дээр яаж тоглодог вэ?
Хөрөнгийн зах зээлд удаан хугацааны туршид ашгаа өгөх компаний хувьцааг худалдан авч ногдол ашиг хүртэж болно.
Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа гаргах эрхээ авсан компани өөрийн хувьцаагаа гаргадаг. Ингэж гаргахдаа нэрлэсэн үнэ буюу зах зээл дээр борлогдох анхны үнийг тогтооно. Үүнийг анхдагч зах зээл гэдэг. Худалдаж авсан хувьцаагаа богино хугацааны дараа өндөр үнэтэй болонгуут нь буцаагаад зарчихдаг. Үүнийг богино хугацаанд мөнгө эргэлдүүлэх тоглолт гэж нэрлэдэг.
Гэхдээ та ийм тоглолт хийж ашиг олохын ямар компаний хувьцааг авах вэ, тухайн компанийн явуулах үйл ажиллагаа богино хугацаанд үр ашгаа өгч чадах уу, үгүй юу гэдгийг бодолцны дараа сонголтоо хийх хэрэгтэй. Хэрвээ таны худалдаж авсан хувьцааны үнэ буурлаа гэхэд та өөрөө алдагдал хүлээнэ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:



