Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663340 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 178-р хуудас. | дараах >>

Нэг л их ...

2008-09-10,15:22
Өөрийнхөө өдөр хоногийг яаж өнгөрөөж байгаагаа эргээд бодсон чинь ийм дүгнэлт хийхэд хүрлээ...  Нэг л ажилтай хүн. Блог ч уншиж чадахгүй... Нэг л их ууртай хүн. Хүн яриад байхад инээдэг ч үгүй. Нэг л юм бодсон хүн. Гарсан үр дүн байдаггүй. Нэг л их... Бүүр уур хүрчихлээ. Өнөөдрөөс эхлээд өөрөө өөртөө жинхэнэ утгаар нь цаг гарганаа... Өдөр хоног урсаад л байдаг. Би гэдэг хүн яг нэг замаар шогшсоор өтөлж үхэх байхаа... Амьдралын хэмнэлээ арай өөрчлөхгүй бол... Энэ долоо хоногт ажлын ачаалал бага байгаа ч суудлаасаа ховхорч чадахгүй байхыг бодоход миний муугийнх байх даа... Гараад хаашаа ч явахын... Ингээд л нэг их гомдоллосон хүн болчих гээд байхын. Гомдоллохгүй, бухимдахгүй, үүртэж, түүртэхгүйхэн шиг амьдрах юмсан. Хүний өмнөөс амьдарч байгаа ч юм шиг. Ёооё, өөрийгөө бодсон чинь шал дургүй хүрчихлээ... Бичиж байгаа маань хүртэл тэнэг, утгагүй, хэнд ч хэрэггүй.... Яамаар ч юм бэ дээ, шийдэлгүй... Маргааш дахиад л ингээд бачимдах байх даа... Уул нь тэгмээргүй л байна... Гадаа нар гараад түр зуур ч гэсэн сайхан байх шиг байна. Цонхоор харах нээ... Үүн шиг маргааш түр ч гэсэн сэтгэлд нар гараасай...
бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 642 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хамгийн чухал зүйлээ мартах дөхлөө. Блогийг маань магтсанд, урам өгсөнд баярлалаа, найзуудаа.... happy
gereltuya хэзээ бичсэн: 09:22, 2008-09-11 | |
Надтай адилхан хүн олон юм байна. Ямартаа өөрчлөгдөх гэж ганцаараа зүтгээгүй юм байна. Ханиндаа өөрчлөгднөө. Гарах үр дүнг нь бичнэээ... Их өөр хэмнэл, өөр дүр төрх, эрч хүч мэдрэгдэх байхаа гэж итгэж байна. big grin
gereltuya хэзээ бичсэн: 09:21, 2008-09-11 | |
Би ч бас нэг иймэрхүү байсан. Гэхдээ бага багаар өөрчлөгдөх гээд хичээж л байна. Гэхдээ үнэнийг өчихөд ядарч байнаа
honzo хэзээ бичсэн: 00:52, 2008-09-11 | |
харин ч энэ олон зуун блог дотроос уншууштай юм бичдэг цөөхөн блогийн нэг нь гэж боддог шүү...
Гэхдээ бас өөртөө зав гаргаарай. happy
Зочин хэзээ бичсэн: 22:40, 2008-09-10 | |
Нэг л их ажилтай хүн Нэг л их ууртай хүн Нэг л их гунигтай хүн нэг л их юм бодсон хүн гарсан үр дүн байдаггүй.Ямар ч адилхан юм бэ дээ 3-уулаа. Нээрээ цаг гаргах хэрэгтэй юм байна маргаашаас эхлээд гоо сайханд ороод иллэг хийлгээд хичээгээд сураад шал өөр хүн болох хэрэгтэйм байна шүү.Урагшаа
Зочин хэзээ бичсэн: 20:26, 2008-09-10 | |
Өөрийнхөө өдөр хоногийг яаж өнгөрөөж байгаагаа эргээд бодсон чинь ийм дүгнэлт хийхэд хүрлээ... Нэг л ажилтай хүн. Блог ч уншиж чадахгүй... Нэг л их ууртай хүн. Хүн яриад байхад инээдэг ч үгүй. Нэг л юм бодсон хүн. Гарсан үр дүн байдаггүй. Нэг л их...<------ адилхан юм байна..

Бичиж байгаа маань хүртэл тэнэг, утгагүй, хэнд ч хэрэггүй.... <----- энүүнтэй исто санал нийлэхгүй байна...

Өнөөдрөөс эхлээд өөрөө өөртөө жинхэнэ утгаар нь цаг гарганаа...<------ истонэрэ санал нийлээд илгаан дашаад өвс шидлээд чамайг болелшиклаад сууж байна..
Дарс хэзээ бичсэн: 16:47, 2008-09-10 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 178-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг