Сэргээш...
2008-08-22,08:55
Бүрхэг, бүүдгэрхэн шинэ өдөр эхэллээ. Ойрдоо сэтгэл санаа гэж авах юмгүй хэцүү байгаа болохоор ганц нэг найзаа уруу татаад ээж хад руу явахаар зэхээд л байж байна. Хүн аргаа барахаараа бурхан номонд шүжиглэж, гандан хийд эргэж , ном судар уншуулдаг байхаа... Гэхдээ саяхан нэг лам дээр очоод нэлээд зүйл асуусан яагаад ч юм зөв хэлээд байх шиг санагдсан. Санагдсан бишээ... Би бүр жинхэнээсээ итгэсэн. Агаар салхи амьсгалангаа ээж хад яваад ирнээ. Өнөөдөр лусын буулттай сайн өдөр гэсэн. Ямар ч байсан навс унаад байгаа сэтгэлээ жаахан тордохгүй бол нэг л өдөр өндийж чадахгүй юм шиг сангдаад байна. Хоёр хүүхэд маань юу юугүй хөдөөнөөс ирэх болчихоод байхад ээж нь иймэрхүү сэгсийлтийн байдалтай байгаад байж болохгүй байх гэж бодоод л... Эрч хүч ханхлуулаад эргээд ирэх нь хаашаа юм гэхэд сэтгэлээ чагнаж, зүрхээ сонсоход өнөөдөр л надад хэрэгтэй байн. Найз нараа өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
бичсэн: gereltuya төрөл: |
(5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 791 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Яваад ирсэн. Санаа дагаад ч тэр үү. Өнгөрсөн амралтын өдрүүдээр сайхан байлаа.
gereltuya хэзээ бичсэн: 09:31, 2008-08-25 | |
хэ хэ за за амжилт
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:41, 2008-08-22 | |
яг зөв.. амжилт хүсье !
Дарс хэзээ бичсэн: 15:24, 2008-08-22 | |
тэхдээ айхгүй ч гэсэн аягүй гэж... Байхгүй л гээд байдаг, тэгсэн бурхан байжийвал шатлаашд. Гэхдээ ламд эсвэл бөөд биш уул, ус, хад чулуундаа сүсэглэж залбирах нь яах аргагүй илүү. Жинхнээсээ энерги авдаг байхаа. Нөгөө бас энергийн төв эд нарт очихоор хүн шаал ондоо болдог гэсэн шүү. Амжилт!
xvv хэзээ бичсэн: 13:10, 2008-08-22 | |
Sergeed irsen bizdee
Танийг би миний үе тэнгийнх байх гэж бодож байсан шүү. Өнөөдөр сэтгэл санаа сэргээд ирсэн биздээ. Үртэй хүн жаргалтай гэж байдаг даа. Хүүхдүүд нь хүрээд ирэхээр аяндаа аз жаргал сэтгэл дүүргээд ирнэ дээ.
Fortune хэзээ бичсэн: 09:55, 2008-08-22 | |