Шүхрээ яаж цэвэрлэх вэ ?
Шүхрээ яаж цэвэрлэх вэ ?
Энэ жилийн зун бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Гэсэн ч бороотой өдрүүдэд шүхэр л “аминд” ордог. Даан ч олон дахин хэрэглэсний дараа хиртэж, өнгөө алддаг. Ийм шүхэр дэлгээд явах нь мэдээж хэрэг эвгүй байх тул цэвэрлэх шаардлагатай болно. Харин хэрхэн цэвэрлэхээ бид тэр бүр мэддэггүй.
Хамгийн хялбар арга бол угаах. Халуун бүлээн усанд угаалгын нунтаг хийгээд сайтар хөөсрүүл. Дараа нь шүхэрээ хийж хиртсэн хэсгийг нь сойзоор эсвэл пролонон алчуураар сайтар үрэх хэрэгтэй. Үүний дараа шүршүүрийн доор барьж зайлж угаагаарай.
Хэрвээ ингэж угаагаад хир толбо нь бүрэн арилахгүй бол наштирын спирттэй уусмалаар арчина. Ингэхдээ нэг литр усанд хагас стакан наштирын спирт хийж уусмалаа бэлдэнэ. Харин спирт байхгүй бол цуу хэрэглэж болно. Ингэхдээ цуу ус хоёроо ижил хэмжээтэй холиорой.
Шүхрээ цэвэрлэх хамгийн хялбар арга бол спиртэнд дүрсэн алчуураар бохирдсон хэсгээ арчих. Ингэж арчвал хир толбо уусч амархан арилдаг.
Хар өнгийн шүхэрийг бол өтгөн цайны хандаар сойзоор арчиж цэвэрлэж болно.
Хараас бусад өнгийн шүхэрнийхээ өнгийг сэргээе гэвэл цууны уусмалд пролонон алчуураа дүрж арчина. Уусмалыг бэлтгэхийн тулд хоёр хоолны халбага цууг нэг литр усанд хийнэ.
Ямар ч тохиолдолд шүхэрийг бензин, керосин, ацетон зэрэг бусад усгагч шингэнээр цэвэрлэж болохгүй.
Шүхэрний даавуун материал дээр тосон толбо тогтоод арилахгүй бол түүн дээр бага зэрэг нимбэгний шүүс эсвэл нимбэгний хүчил дусааж 20 – 30 минут байлга. Дараа нь тэр хэсгээ сойзоор үрэх хэрэгтэй. Үүний дараа усанд булхаж, сэнсэнд барьж хатаагаарай.
Шүхрийг хагас дэлгэн хатаах хэрэгтэй. Хэрвээ бүрэн дэлгэж хатаавал шүхэрт хэрэглэсэн материал хэт татагдаж амархан урагдаж гэмтдэг талтай.
"Цаг төр - хүмүүс" сэтгүүл /№44/