Туслаарай, залуусаа
2008-07-09,16:02
Өглөөгүүр бороотой зэрэгцээд ажлаасаа гарлаа. Гадуур гарч хүүхдийн эмчээс ярилцлага авах санаатай гарсан юмаа. Харамсалтай ЭХ НЯЛХАСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ дээгүүр очоод тусыг эс олов. Нэг нэг рүүгээ түлхээд ярилцлага өгөх хүн алга. Уул нь эмч нар урьдчилан сэргийлэлт муу байна гээд л гомдоллоод байдаг санагдах юм. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээнийнх нь талаар асуухаар уурлаад завгүй байна гээд байхийн. Та нарт танидаг эмч байна уу? Танидаг эсвэл утсыг нь мэддэг хүн байвал дамжуулж холбоо барих арга бодохоос.
бичсэн: gereltuya төрөл: |
(3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 913 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Баярлалаа.
Өнөөдөр ч хүнээс ярилцлага авч чадахгүй нь тодорхой болчлоо. Харин ирэх долоо хоногийн эхний өдөр л гялалзуулахаас. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
gereltuya хэзээ бичсэн: 10:44, 2008-07-10 | |
ЭМШУИС-ын багш нарт хандсан нь дээр байх. Ялангуяа Эх нялхсын эмч нар бол дэндүү их ачаалалтай байдаг болохоор хүнд ярилцлага өгөөд сууж байх зав зай муутай байдаг байх л даа. Дээр нь 3-р шатлалын эмнэлэгийнхний хувьд урьдчилан сэргийлэлт энэ тэр бол эргэж харж уншихгүй бол шууд ярилцлага өгөхөд бас хэцүү ч тал байж магадгүй. Уг нь хүмүүсийг урьдчилан сэргийлүүлдэг болчихвол ажил нь багасна даа тиймээ?
Уг нь Дотрын 1-р тасаг дээр Зөвлөх эмч Агваандорж багш байдаг. Одоо бараг амарсан болов уу. Багш л их сайхан ярьж өгмөөр юм шиг санагдана. Бусад одоо Анагаахдаа багшилж байгаа багш нар ч гэсэн.
Уг нь Дотрын 1-р тасаг дээр Зөвлөх эмч Агваандорж багш байдаг. Одоо бараг амарсан болов уу. Багш л их сайхан ярьж өгмөөр юм шиг санагдана. Бусад одоо Анагаахдаа багшилж байгаа багш нар ч гэсэн.
Зочин хэзээ бичсэн: 00:41, 2008-07-10 | |