Чацаргана тариалахаар зэхэж байгаа бол..
Аливаа ургамал тарих хамгийн сайн хөрс бол ус, агаар, дулааны тохиромжтой харьцааг өөртөө агуулж байх ёстой. Хөрсийг эрүүлжүүлэхийн тулд элдэв хогийг цэвэрлэж, том хэсгийг нь бутлана. Хөрсний бичил биетнийг тэтгэхийн тулд багсармал тэжээл болон бууцаар бордоно.
Хэзээ тариалбал хамгийн сайн ургац авах вэ?
Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урь навчтай буйлст хэлбэрийн мод юм. Жимс нь тос, каротин, А, В,С,Е витамин идээлэгч ба будагч бодис, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг, дэлхийн зах зээлд эрэлт ихтэй хvнсний болон эмчилгээний ургамал аж. Чацарганыг хавар, намрын алинд ч тарьж болно. Хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу дөрөвдүгээр сарын сүүлчээр, намар тариалах бол 10-11-р сард суулгах нь зохимжтой. Хавар, намрын алинд ч тарьсан таны суулгасан бут эхний жилүүдэд ургац өгөхгүй бөгөөд гурваас таван жилийн дараа үр шимээ өгөх болно.
Хаана тарихаа жилийн өмнө шийдээрэй
Сонгож авсан газартаа жилийн өмнө 40-50см диаметртэй 35-40см гүн нүх ухаж бэлтгэнэ. Чацарганыг налуу газар тарих нь чухал. Үржил шим сайтай, элсэнцэр бүтэцтэй, хар хүрэн юм уу цайвар хөрс бэлтгэх хэрэгтэй. Харин яг тарих үедээ бэлтгэсэн хөрсөө өмнө ухсан нүхнийхээ гуравны нэг хүртэл дүүргээд 40-60 литр ус хийнэ. Чацарганы ургалтад усалгаа хамгийн чухал. Суулгацаа тарьсан өдөртөө сайтар услах хэрэгтэй. Ус хөрсөнд шингэсны дараа суулгацын хазайлт, vндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, бага зэрэг шороогоо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна. айралт, таналт хийж болохгүй. Үндэс нь гуравь дөрвөн жилийн дараа гэхэд ойролцоох газруудаас гарч ирэх учир хоорондын зай нь холхон байх тусмаа сайн. Хөрсийг vе vе сийрэгжvvлэн хөрсний чийглэгийг тогтмол барьж байхаар тооцоолоорой. Харин суулгасныхаа дараагийн жилээс эхлэн жилд зургаагаас доошгүй усална. Усалгааг хийхдээ аль болох суваг, шуудуугаар татах хэрэгтэй бөгөөд есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр хөрсийг нэвчтэл усалж өгнө.
Ямар сотыг сонгох вэ?
Монголын эрс тэс хатуу уур амьсгалд чацаргана хамгийн тохиромжтой боловч үүн дотроос “Улаангом”, “Тэс”, “Чандмань” зэрэг сортууд илүү сайн ургана. Эдгээр сортууд нь 20 шахам төрлийн амин хүчил, 10 гаруй бичил элемент, олон төрлийн витамин агуулдна. Ер нь чацарганыг зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шархлаа, хөлдөлт, түлэгдэлт, цацраг идэвхт туяаны хордолтыг эмчлэхэд хэрэглэдэг.
Анхаарах зүйл
Нэг бутнаас эхний гурваас таван жилд мөчир, түүнээс хойш салаалсан олон жимст мөчир гарна. Чацарганы бутыг эр, эм гэж ангилах бөгөөд эм бут жимс өгдөг. Эм нь мөчир салаа нарийн, туяхан хайрслаг бүрхүүл бүхий нахийтай байна. Харин эр бут нь том том нахиатай, олон хайрстай, нахиа хоорондын зай бага байдаг. хэрвээ та эр, эмийг нь ялгахад хэцүү байвал анх бут худалдаж авсан газар буюу мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тариалаарай. Нэг эр модонд 10 эм мод байхаар тооцоолж тарьна. Өрхийн аж ахуйдаа арваас доош бут суулгаж байсан ч заавал нэг эр бут суулгах ёстой.
Чацрганы ач, тус
Чацаргана нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг шүүслэг жимсгэнэ юм. Сүүлийн үед анагаах ухааны салбарт чацарганыг олон талаас нь судлан хорт хавдрын эсрэг бэлдмэл гарган авахаар зорьж байгаа аж. Энэхүү жимс нь ердийн жимстэй харьцуулахад С витамины агууламжаараа хэд дахин илvv байдаг юм. Тухайлбал, 100 грамм жимсэнд 100-300 мг С витамин агуулагддаг тул хvvхдийн биеийн дархлааг сайжруулна. Эрт үеэс дорнын анагаах ухаанд чацарганы тосыг хvний биеийн бодисын солилцоог дэмжих, цус алдалтыг зогсоох болон элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний шvvсийг чийг бамын өвчин, ханиад дар¬гааны vед хэрэглэж иржээ.
Орчин vеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор шархлаа, тvргэн аних боломжгvй гvн шарх, эмэгтэйчvvдийн сав¬ны амсрын улайлт, наранд тvлэгдэх, хөлдөлтийн vед хэрэглэж байна. Мөн амны хөндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нvдний өвчин, зvрх судасны системийн хямралыг арилгах, гоо сайхны эмчилгээнд ашиглаж байна.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:




