Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649938 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 245-р хуудас. | дараах >>

Харшлын эмчилгээний сониноос

2008-06-19,15:18


Биеийн эсэрг
үүцлийг дасгах эмчилгээ - Өндөр хөгжилтэй орнуудад харшлыг эмчлэхдээ өвчтөнд харшил үүсгэгч өвс ургамлын хандыг хамгийн бага тунгаас хэвийн өдөр тутмын амьдралд тохиолдох хэмжээ хүртэл тарьж дасгадаг байна. Нэгэн жишээ дурдъя. Өвс ногоотой газар хүү минь тоглоод ирэхээрээ хамар нь битүүрч, нүднээс нь нулимс гараад яг л ханиад хүрчихэв үү гэмээр шинж илэрдэг байлаа. Эмч үзэж  харшлын төрлийг нь тогтоогоод эмчилгээ хийсэн.  Харшил өгөөд байгаа тэр өвсний хандаар нь гурван тариулсан. Энэ хавар харшил нь илэрсэнгүй бодвол тэр харшил өгдөг өвсөндөө бие нь дасал болсон бололтой гэсэн ярилцлага Германы нэгэн сэтгүүл дээр гарсан байна. Энэ эмчилгээ нь эмчийн хяналт дор, нарийн горимоор явдаг аж. 

 Сүүний харшилтай хүү тав хоногт эдгэжээ -Сүү болон сүүн бүтээгдхүүнийг амсахад л Александр хүүгийн хоолой хөөн амьсгаа авч чадахгүй болж бахарддаг байж. Адреналин тариагүйгээр хүү гэрээс гарах ч аргагүй. Сүүний харшилтай ийм нэгэн Австрали хүүг Германы Ейна хотын харшил судлалын эмнэлэгт тав хоногийн дотор эмчилжээ. 

Хүүд нэг сая дахин шингэрүүлсэн сүүг эмчилгээ эхлэхэд өгч 20 минут болгонд доозыг хоёр дахин нэмэгдүүлсээр биеийг нь дасгасан байна.  Дөрөв дэх өдөр гэхэд хүү шингэрүүлээгүй сүүг зүгээр уух хэмжээнд бие нь дассан аж. Ингэж аливаа зүйлийг шингэрүүлж эмчилгээ хийх аргыг хомёопат эмчилгээ гэдэг. Сүүлийн үед ингэж нэг молекулаар эмчлэх  арга барууны эмнэлгүүдэд өргөн дэлгэрсэн бөгөөд oral rush гэж нэрлэдэг.  

Биеийн эсэргүүцлийг ингэж бага багаар сүүнд дасгаснаар Александр хүү өдөрт 100—200 мл  цэвэр сүү уудаг болжээ.  Хүнсний харшил дотроос сүү бол хамгийн хяналтанд байж болох бүтээгдэхүүн. Учир нь сүүний доторх  бүтэц тогтмол байдаг байна. 

Зарим хүн хэдхэн  молекулаас харшлын реакци үзүүлдэг тул дасгах эмчилгээг зөвхөн эмчийн хяналт дор хийдэг байна. 

Сэтгэл санаагаар эмчлэх -  Энэхүү арга нь хамгийн энгийн бас үр дүнтэй арга юм. Харшил нь угаасаа биеийн эсэргүүцлээс хамааралтай хариу үйлдэл шүү дээ. Хэрвээ та харшилтай, түүнийгээ эдгэхгүй нь гэж хэт санаа зовох юм бол харшил сэдэрч одоо байгаагаасаа ч дордох магадлалтай. Харин үүний оронд аль болох сэтгэл санаагаа тогтвортой байлгаж өөрийн харшдаг зүйлээсээ хол газар амарч, бие сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй.

 

Арьсны харшил ч сүүлийн үед элбэгшиж байгаа

 

Улсын клиникийн төв эмнэлгийн харшлын тэргүүлэх зэргийн эмч,  анагаах ухааны магистр Т.Рэгзэдмаатай ярилцлаа. 

- Харшлын өвчлөл манайд ямар байгаа вэ? Юуны харшил зонхилж байгаа бол?

- Харшил хөдөлдөг ид үе бол хавар зун. Тэр тусмаа тоосны, ургамлын гаралтай харшил дөрөвдүгээр сарын сүүлээс есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Хүмүүс ихэвчлэн ханиад хүрчихлээ гээд дур мэдэн эм уудаг. Нүднээс нулимс гоожоод байна гээд нүдний эмчид ханддаг. Үүнээс болж цаг алдаж хүндрүүлээд хамгийн сүүлд бидэнд ханддаг. Ингэж цаг алдсанаас болж гуурсан хоолойн үрэвсэл болж хүндрүүлэх тохиолдол элбэг. Арьсны харшил ч сүүлийн үед элбэгшиж байгаа. Гадаадаас импортолж байгаа элдэв амттан, химийн найрлагатай өнгө оруулагч бодис ихээр агуулсан ундаа,чихэр, жимс харшил өгдөг. Энэ төрлийн харшлаар хүүхдүүд ихэвчлэн өвдөж байгаа. Хамгийн хүнд харшил бол эмийн харшил. Манайхан өөрсдөө дур мэдэж эм уудаг. Үүнээс болж зүрх зогсох, арьсны хучуур эд тэр чигээрээ гуужих зэрэг маш хүнд байдал үүсдэг.    

-Харшил тодорхойлох сүүлийн үеийн  арга, технологи, багаж манайд бий юү? Харшилтай эсэхээ тодорхойлуулахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Анх манайд арьс зурах сорил тавьж харшил тодорхойлдог байсан. ДОХ зэрэг цусаар халдварладаг өвчнөөс сэргийлэх, мөн хүмүүс арьсаа гэмтээх дургүй болсон зэргээс шалтгаалаад энэ аргыг хэрэглэхээ больсон. Бас судаснаас цус авч тодорхойлох арга бий. Энэ нь өртөг өндөртэй болохоор дундаж, түүнээс доош амьдралтай хүмүүс тэр бүр хийлгэж чаддаггүй. Харин арьс хатгах сорил хямд төсөр, 15 минутын дотор юунаас харшилтай болохыгоо мэдэж болдог давуу талтай. “Гялс” төв дээр энэ сорилыг авдаг. Улсын эмнэлэгт сорил тавих боломжгүй. Учир нь сорилыг Герман зэрэг орнууд руу захиалдаг, өртөг өндөртэй. Улсын эмнэлгийн эдийн засгийн чадавх үүнийг авч дийлэхгүй байгаа.

-Сорилыг хүссэн үедээ тавиулж болох уу? Ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?  

-Харшлын оргил үед болон тухайн хүний харшил хөдөлсөн үед тавьж болохгүй. 10, 11-р сард сорил тавиулах нь тохиромжтой. Сорил тавиулахаас 3-7 хоногийн өмнө элдэв эм уухгүй байх шаардлагатай. Бага насны хүүхэд, өндөр настнууд зэрэг биеийн эсэргүүцэл султай хүмүүст  сорил тавихаас эрс татгалздаг. Сорил гэдэг нь тухайн харшлыг үүсгэгч бактерийн эсийг бага тунгаар арьсан дээр дусааж салст бүрхэвчийн мэдээллийг авахыг хэлдэг. Зарим хүн жил бүр харшлын сорил тавиулахыг хүсдэг. Нэг удаа сорил тавиулаад хариу нь гарсан бол ядаж 2-3 жилдээ өмнөх сорилын хариуны дагуу тохирсон эмийг эмчийн заавраар уух хэрэгтэй. Сорил бол хүсээд байхаар тийм сайхан эд биш. Нян бактер гэсэн үг шүү дээ. Дахин дахин сорил өгөх нь тийм ч сайн урьдчилан сэргийлэлт биш.

 

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4575 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө ав хөө. www.allergy.mn сайн эмнэлэг шүү.
xvv хэзээ бичсэн: 23:41, 2010-01-09 | |
Ene udriin mend hurgey, bi hezeech harshiliin emchid uzuulj baigaagui, gehdee l hamar bituureh nilumas goojih, zarimdaa nudnees nulimas garah geed l shinj temdgeesee bolood ih shanalch yavaa, unuudriin baidlaar minii gar bolon hamriin ungun arisan deer havantai usarhag shar budaanii hemjeenii tsevruu garaad zagatnaad baigaa, ene nx jiremsen bolsonoos hoish neleen hunderch baigaach bi neg ch udaa emnelegt handaj baigaagui, oird gaduur A hureenii Hi Ni virusiin tarhalktaas bolood aigaad gertee bituureed l suuj baina, deer tsusuu eho-d haruulahad neleen utgursun baina gej helsen, tiim bolhoor hoolon deeree anhaarch sharsan huursan bas ungutei Vino zergees angid hoolloh bolson, tegsen hediich uvchin hunderseer l baina, bolson boloogui tos turheed l teruuhen tend nx darsanch ahiad l garchih yum yaaya duu baiz? tuslaach. зүрх өвдөх
Zolerdene хэзээ бичсэн: 23:05, 2010-01-09 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 16:54, 2009-11-14 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 245-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг