Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649311 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 255-р хуудас. | дараах >>

Хуучин машин худалдаж авахдаа анхаарвал зохих 11 зарчим

2008-06-06,15:46
            Нийтийн тээврийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаагүй болоод ч тэр үү манайхан бүгд л яаж ийж байгаа “хөл дүүжлэх” унаатай болохыг мөрөөсдөг. Халаасныхаа хэр хэмжээнд тохируулаад таалагдсан машинаа сонгоход ч амар болсон. Үйлдвэрээсээ дөнгөж гарсан будаг нь хатаагүй шахам машиныг санасныхаа зоргоор хэн бүхэн аваад байдаггүй. Танил найзаасаа, эсвэл техникийн зах гарч машин авах гэж байгаа бол түр азнаад үүнийг уншаарай.

1.      Худалдан авах гэж байгаа машины тань засварладаг дагнасан засварын газар, сэлбэг хэрэгслийн дэлгүүр байгаа юу гэдэг их чухал. Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг олон засварын газар байгаа ч дагнасан сервис хийдэг нь тун цөөхөн. Хонда, Мазда гэх зэрэг машины сэлбэг олдохгүй, явдал чирэгдэл ихтэйгээс гадна өндөр үнэтэй байдаг.

2.      Нэгэнт л хуучин машин авах юм чинь гээд дугуйг анзаарахгүй байж болохгүй. Дугуйны хээ, чанар байдлыг нягталж үз. Дараа худалдаад авчихна гэж бодвол нэлээд хэдэн төгрөг дахин зарцуулах болно.

3.      Хөдөлгүүрийн гадна талд хэр их бохирдолт, тос байгааг ажигла.

4.      Машинаа асаагаад яндангаас гарч буй утааны хэмжээг хар. Гаднаа ямар сайхан байлаа ч хар утаа ихээр хаяж байгаа машин тодорхой хэмжээний эвдрэлтэй байна гэсэн үг. Утаа гэдэг бол машины хөдөлгүүрийн ямархуу байгааг илэрхийлэх чухал үзүүлэлт гэдгийг анхаараарай. Гарч буй утааны хэмжээ их бол энэ машин удаан “наслахгүй” гээд ойлгочиход болно. Үүнээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй, агаар бохирдуулна шүү дээ.

5.      Машины өнгө үзэмж. Машины их бие болон кузовт зураас хонхорхой байна уу, будганд орж байсан эсэх гээд сайтар шалгаж  харах хэрэгтэй.

6.      Тухайн машины үйлдвэрлэсэн оныг суудлын бүрээсэн дээр нь бичсэн байдаг. Түүгээр тухайн машин хэдэн онд үйлдвэрлэгдсэн болохыг хялбархан мэдэж болно. Мөн ямар ч машин пайзтай байх бөгөөд үйлдвэрлэсэнон сар, өнгөний кодыг бичсэн байна. Тус пайз нь копутны ар хэсэгт буюу салхины шилний ойролцоо хадагдсан байдаг.  

7.      Машинаа унаж үзээрэй. Ойрзуур шороон замаар явж үзээд дуу шуу нь хэр байгааг анзаарах хэрэгтэй. Бас зүүн баруун тийш эргэх маневрыг шалгаад үзэхэд гэмгүй.

8.      Өөр нэг анхаарах зүйл гэвэл машины руль буюу жолоог эгц байрлуулсаны дараа машинаа урдаас нь харж дугуй голлож байгаа эсэхийг хар. Зарим тохиолдолд дугуй гадагшаа эсвэл дотогшоо налсан байдаг. Дугуйны энэ хазайлтыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг их байх тусам дугуй хурдан элэгдэж, машины маневр хийх чадвар буурдаг сөрөг талтай.

9.      Солонгос машины хувьд зардал бага, үнэ хямд. Шатахууны зарцуулалт харьцангуй бага, сэлбэг хэрэгслийн олдоц сайн зэрэг давуу талуудтай. Гэвч манай орны замын нөхцөлөөс шалтгаалаад эвдрэл байнга гарч, дуу орохдоо амархан байдаг гэж  жолооч нар ярьдаг. Машины их биеийг 100 хувь төмрөөр хийдэг байсныг халж 80 хувь нь төмөр, 20 хувь нь хуванцар болсон. Энэ нь техник, технологийн ололт төдийгүй шатахуун зарцуулалтыг эрс багасгасан. Харамсалтай нь шинэ үеийн машинуудад манай зам халгаатай байгаа.

10.  Монголд орж ирж буй машинууд ихэвчлэн Хонконг,Солонгос, Араб, Япон, Америкаас орж ирдэг. Хаанаас орж ирснээсээ шалтгаалаад өөрийн сул болон давуу талтай. Жишээлбэл: Америкаас ирж байгаа машинууд түлшийг хайр гамгүй уудаг. Учир нь Америкчууд машиныг хэр их түлш зарцуулдагаар нь бус найдвартай байдлаар нь үнэлж, зай ихтэй тохилог машинд дурлацгаадаг. Харин Араб гэх мэт дулаан орноос ирсэн автомашинууд эйр кондишнтэй байдаг хэрнээ дулаацуулах паар байдаггүй. Нэгэнт өөрийн сонголтоо хийж байгаа учраас санаа зовох зүйлгүйгээр шалгах хэрэгтэй. Мэдэхгүй бол мэддэг хүнийг дагуулж очоод үзүүлээрэй.

11.  Япон машин үйлдвэрлэл, хийц, чанарын хувьд Солонгосынхоос арай илүү, эдэлгээ урттай гэж хүмүүс ярьдаг. Харин Япон машины сэлбэг харьцангуй үнэтэй байдаг. Гэхдээ эрхэм та хаана үйлдвэрлэсэн ямар машин худалдаж авсан ч өөрийн тань арчилгаа, тордолгооноос машины тань нас хамаарна гэдгийг анхаараарай.               

 

бичсэн: gereltuya төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 975 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

http://tsoloo.blogspot.com/2008/08/blog-post.html tsaash ni damjuulna uu. mitsubushi challenger garagiin hamt zarna yho;winking
яүёхши хэзээ бичсэн: 16:13, 2008-08-02 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 255-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг