Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649317 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 263-р хуудас. | дараах >>

Зүүднээсээ сэрцэгээе л дээ

2008-03-16,23:43
Сая "Өлрийн сонин" дээр гэрсан "Эвий хонгор үрс минь" нийтлэлийг уншлаа. Үнэхээр аймшигтай юм. Ганцаадана гэдэг тэдэнд хамгийн том шийтгэл. Хэн ч өөрийг нь сонсохгүй, хэн ч түүнийг тоохгүй, хэн ч түүнийг гэхгүй байна гэдэг... Бодохоос ч аймаар юм. Амиа хорлохыг арван настай хүү хүсч байна гэдэг өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм ямар хатуу, хэцүү өрөвдөх сэтгэлгүй юм бэ гэдэг бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна.  Мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж байгаагаа их хайр гээд бодчихсон бидний ахархан бодол 10-хан настай хүүг хорвоог орхиход хүргэж байгаа. Ээж, аавтайгаа ширээ тойрон суугаад хооллохыг, гэнэн мөрөөдөлөө ярихыг ямар их хүсдэг бол үрс минь. Би чамайг тэжээх гэж үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол ажиллаад ирж байна, ядарч үхлээ, чимээгүй бай, унт, цаанаа очоод тогло гэсэн үгс ээж аавуудын амнаас хичнээн олон унаж хөөрхий  бяцхан үрсээ нулимсан далайд живүүлдэг. бол. Өсвөр насныхны хувьд бол энэ нь бүр ч хэцүү гэж хэлж болох юм шиг. Мөрөөпөж, дурлаж, хайрлаж, өөрийгөө таньж ядан байгаа тэдэнд аавын үг, ээжийн халмж юу юунаас илүү их хэрэгтэй. Үеийнхээ охинл дурлачихаад сэтгэл нь тогтохгүй гэгэлзэх хүүгээ юун хайр мөдхөн нэг цүдийсэн юм чирээд ирэх гэж байгаа юм гээд л зэмлэж өөрөөсөө холдуулдаг. Түүнээс биш хүү чинь тантай яриад зөвлөгөө хүсч байгаа гэдгийг ерөөсөө ойлгодоггүй ойлгохыг ч хүсдэггүй. Зах зээл мөнгө төгрөг гээч зүйл биднээс өрөвч сэтгэл, үрсээ гэсэн хайрыг булаах ёсгүй. Завгүй ажилладаг ч бай хүүгээ охиноо сонсоод мөрөөдлийг нь хуваалцаарай. Хүү чинь магадгүй хоногийн хоолоо залгуулах гэж зүдэж яваа биднээс илүү сайн сайхныг төсөөлж мөрөөдөж, түүндээ хүрэхээр тэмүүлж амьдардаг байж болох. Бидний дулаан үг тэдний мөрөөдлөө биелүүлэх хөшүүрэг болох ч юм билүү.  Өдөр болгон, өглөө бүхэн хүүдээ охиндоо 10-хан минут зарцуулая л даа. Нэг л өдөр ихээ мөнгөтэй болоод үр хүүхэддээ анхаарал тавинаа гэж боддог тэнэг зүүднээсээ сэрцгээе л дээ.
бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1074 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

нэгнийгээ өөрийнхөө биш бусдын нүдээр харах хэрэгтэй юм байна даа
миний найзалж байгаа хүүхдүүдийн талаарх гэр бүлийнхний минь бодол надад нэлээн нөлөөлдөг.
сайнаар яригдаагүй найзтайгаа уулзахдаа урьдынх шигээ байж чаддаггүүй л болцон байдаг юм даа.
galbaatar хэзээ бичсэн: 14:07, 2008-03-19 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 263-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг