Савангийн дууриуд ба монголчуудын ой санамжаа алдалт
2007-04-12,10:18
2 жилийн өмнө би "Гарын 5-н хуруу " киноны Шагдар буюу УГЖ Лхасүрэн гуайтай ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Тэр хүн дотроосоо шатаж багтарч явдаг юм билээ. Толгой өөд таталгүй уйлж, гурвалжин дөрвөлжин дурлалцаад, сархадыг сав саваар нь сөгнөж, ой санамжаа алдаж, элдэв хорт хавдраар өвчилдөг солонгос кино жүжигчидийнхээ хөөрхөн царай дэгжин хувцасаар олон монгол охид хөвгүүдийг өөртөө татаж байна. Үүнээс болж урлагийг үнэлэх үнэлэмж, бусдыг үзэх үзэл аяндаа л өөрчлөгдөж байна. Сонгодог урлаг, дэлхийн шилдэг киног тэд ойлгохоо больж. Энэ бол эмгэнэл. Тархи толгой нь сайхан зүйлийг мэлрэхээ больчихож. Хэлд дөнгөж орж байгаа охин "уба" ч гэнүү солонгос үг хэлж ёстой л толгой эргүүлж орхих юм гэж ярьж байлаа. Би өөрөө тийм сүрхий урлагийн нарийн ширийн ойлголтгүй болохоор урлаг талаас нь ярьж байгаа зүйлийг нь ойлгоогүй ч өнөөдөр охид хөвгүүд маань солонгос кинонд уусаж тэдний хувцасаар гоёж, үг яриаг нь дууриаж, үс гэзгийг нь өвчисөн юм шиг дагаад л... Энэ яахав хувь хүний эрх байх л даа. Гэхдээ хотын төвөөр алхаж байгаа залуусын өнгө аясыг харах юм бол аяндаа солонгос стиль үнэртэж байгаа гэдэгтэй нэг их маргах хүн гарахгүй л байх. Хөнгөн дэврүүн зарим охид киноноос харсан солонгос орноо бодит юм шиг бодож мөрөөдөж байхад нөгөө хэсэг нь тэднээр бизнес хийж солонгос хүнтэй гэр бүл болгоно гэсэн хуурамч зар гаргаж хүний боол болгон гадагш нь наймаалж байгаа гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрөөд байгаа. Телевизийн аль ч сувгийг солино нус нулимастай солонгос сериал. Харсаар байтал нэгдүгээр ангийн хүүхэд ч учрыг нь олчих юман дээр төрүүлээд л төрүүлээд л зөрүүлээд л байдаг солнгос киногоор залуус амьсгалаж кинон дээрх хоосон ертөнцийг даган дууриаж үндэсний гэсэн бүхнээ мартаж ой санамжаа алдаж байна гэж хэлсэн Лхасүрэн гуайн үгийг эргээд бодоход маргах юм огт гарахгүй юм шиг. Солонгос киног үзэх нь буруу гэж огт хэлээгүй, хүн юугаа үзэх нь өөрийнх нь хэрэг. Гэхдээ үндэснийгэсэн үзэл бидэнд жаахан дутаад байна уу даа. Даярчлал гээд л яриад байгаа. Энэ даяарчлалд бид өөрийн гэсэн юмаа авч ороод бусдад уусчихалгүй явж чадвал Монгол цус, Монгол ген үлдэж чадна. Түүнээс биш юм юмыг дагаж дуурайгаад саваагүй нохой саранд хуцахын үлгэрийг гаргавал нэг мэдэхэд Монгол гэсэн улс газрын зураг дээр тэмдэглэгдэхгүй болчих вий. Ой санамжаа алдаж, осолдож энддэг энэ кинонуудыг арай бага гаргавал яасан юм бэ? телезизүүдээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
өөр үзчмээр юм байхгүй байшдээ.
ТВ-ээр өөр үзчмээр юм гаркүй байшдээ. Баахан улс төрийн хэрүүл мэрүүл, сонин сонин реалити шоу, учир нь олдохгүй мессежтэй юмнууд, тэгээд л бараг болоо Тэгээд солиж байтал арай дээр нь нэг Солонгос кино, ядаж үзээд нервтэх нь бага байдаг болохоор л үздэг байхгүй юу... Монгол хүүхнүүд гоё сайхан гээд л магтаад байна, тэгсэн мөртлөө ТВ-ээр гарч байгаа хүүхнүүд нь ??? Тэгэхээр чинь олон хагалгаа хийлгэсэн ч гэсэн яахав гээл Солонгос гайгүй жүжигчин тоглоцон кино байвал үзээд абйгаам чинь :p
xvv хэзээ бичсэн: 02:41, 2007-04-15 | |
Сэтгэгдэл
Шууд телевизээр савангийн дууриудийг гаргахийг хорино багасгана гэж байхгүй байх л даа. Нэгэнт эд нар чинь тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн үзэгчидтэй болчихсон, нэгэнт хүмүүс үзээд байгаа учраас гаргаад байна гэж ойлгож байгаа. Хамгийн гол тэр киног үзэх үү, үгүй юу гэдэг нь тухайн хүний өөрийн асуудал.
Uunee хэзээ бичсэн: 17:03, 2007-04-14 | |
Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл...
энэ тэр гэж заавал уншиж мэдээд байх хэрэгтэй юм байдаг юмуу? Тэр чинь харин жинхэнэ хэлбэрдээд байгаа хэрэг юм бишүү? Монголоо гээд, ирээдүйн Монголын иргэдийн боловсрол ёс суртахууны талаар харин ч сайхан бичсэн байна гэж бодож байна. Монголын амьдрал үнэхээр савангийн дуурь шиг л болчихоод л байгаа шүү дээ. Онгоцоор нисэж агаарт явдаг, өргөн хүрээнд глактикийн түвшинд сэтгэдэг хүмүүс ч нээх харж сонсож амждаггүй байх л даа... Сэтгэгдэл бичихдээ яг юу гэх гээд байгаагаа Монгол хүн эр шиг шуулуухан хэлж байвал яасан юм бэ,
Зочин хэзээ бичсэн: 18:31, 2007-04-12 | |
Сэтгэгдэл
ooriinhoo savangiin duuriig end bichiheesee omno undesnii uzel gej yu ve gedgee unshij medcheed bichsen ni deer bh gej bodoh yum.
Зочин хэзээ бичсэн: 15:00, 2007-04-12 | |