Тав тухтай унтлагын өрөө
Унтлагын өрөө
Хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрөөдөг. Хүн унтаж байхдаа маш эмзэг байдаг тул фэнг шуйд энэ өрөөг их анхаардаг ажээ. Сүүлийн үед фенг шуйн ойлголтууд амьдралд өргөнөөр нэвтэрч хүмүүс ч түүнийг дагах болсон. Энэ удаагийнхаа “Тухтай амьдрал” булангаар унтлагын өрөөний интерьер болон фенг шуйн зөвлөгөөг хүргэе.
Унтлагын өрөөний фенг шуй
1. Унтлагын өрөө тэгш өнцөгт болон дөрвөлжин хэлбэртэй байвал тохиромжтой. Ийм хэлбэрийн өрөөнд энерги чөлөөтэй нэвтэрдэг.
2. Унтлагын өрөө ганц хаалгатай байвал сайн.
3. Нарны гэрэл цонхоор орон дээр шууд тусахаар байж болохгүй.
4. Ургамал цэцэг тавих шаардлаггүй, Учир нь орыг дэндүү идэвхжүүлснээс унтахад саад болно. Харин жимс, ялангуяа анар урт удаан хугацааны үржил хөгжлийн бэлгэдэл учраас унтлагын өрөөнд байхад маш сайн энерги үүсгэдэг.
5. Унтлагын орыг байрлуулахдаа орыг хөл талаар нь хаалга руу харуулж тавьдаггүй. Орыг цонхны хажууд, таазны дам нурууны дор тавьж болохгүй. Хаалганд хөндлөн байдлаар үндсэн тулгуур хананы дагуу тавих нь зүйтэй.
6. Орон доогуур элдэв зүйл тавихгүй чөлөөтэй байлгаарай.
7. Унтлагын өрөөнд хамгийн их гай барзад авчирдаг зүйл бол толь. Толь нь хайр дурлалыг сэвтүүлж, гэр бүлийг салгах ч үйлчлэлтэй. Хэрвээ та унтлагынхаа өрөөнд хэдийнээ толь байрлуулчихсан байгаа бол шөнөдөө алчуураар хучиж байгаарай. Хэрвээ шүүгээндээ тольтой бол хөшиг хийж ч болно шүү.
8. Залуу гэр бүл, унтлагынхаа өрөөнд хүүхэд, үр жимсийг дүрсэлсэн зураг өлгөвөл зохистой. Ахимаг настай гэр бүлд байгаль, алсын бараа бүхий зураг зүгээр. Харин намрын дүрслэл, цэцэгний зураг ямар ч тохиолдолд унтлагынхаа өрөөнд өлгөөд хэрэггүй.
Ор - Унтлагын өрөөний хамгийн чухап тавилга бол мэдээж ор юм. Орчин үеийн интерьер дизайнд орыг хаана байрлуулахаас унтлагын өрөөний тохижилт хамаарна гэж үздэг. Орны толгой хоймор буюу хойд зүгт чиглэсэн байвал сайн. Гэхдээ ороо хааш нь харуулж тавих нь гэрийн эзний хүсэл, өрөөний зохион байгуулалт, зайны хязгаарлалттай холбоотой. Ор заавал модон материалаар хийгдсэн байх албагүй ч модон байвал зүгээр. Учир нь хүмүүс бид гар утас, радио, зурагт гэх мэт соронзон долгионы орчинд байдаг. Харин мод тэдгээрийг саармагжуупж зөөлрүүлж байдаг.
Унтлагын өрөөний стандарт - Японд нэг хүн амьдардаг орон сууцны хамгийн бага хэмжээ нь 2.50 метр өргөн, 5 метр урттай, нэг цонхтой болоод л байдаг гэж үздэг. Хэмжээ багатай ч интерьерээ орчиндоо тохируулан хийх хэрэгтэй. Унтлагын өрөөний стандартыг зочид буудлын жишгээр тооцвол хамгийн багадаа 15 м2 байх ёстой гэнэ.
Хөшиг - Унтлагын өрөөний хөшгөө сонгохдоо синтетик буюу нийлмэл эдээр хийгдсэн материалтайг нь сонгоорой. Түүнээс гадна толь, даавуун гэсэн гурван давхар хөшигтэй байх нь илүү тааламжтай нөхцөл бүрдүүлнэ гэж дизайнерууд үздэг байна. Толь нь нарны гэрлийг өрөөнд нэвтруүлснээр, байгалийн гэрлийг ашиглах боломж олгодог. Харин нийлмэл эдээр хийсэн бараан өнгийн хөшиг нарны гэрлийг нэвтруүлдэггүй. Өөрөөр хэлбэл хүн өдөр ч унтаж болно шүү дээ. Тэр үед гэрэл нэвтрүүлдэггуй бараан хөшиг хэрэг болно
Гэрэлтүүлэг - Орны хоёр талын жижиг шүүгээн дээр гэрэл байрлуулах нь цахилгаан хэмнэх ач холбогдолтой. Ном уншихын тулд бүхэл бүтэн өрөөний гэрлийг асаах шаардлагагүй. Тэгээд ч энэ нь хажуудах хүнээ хүндэлж байгаа хэрэг шүү дээ. Манайхан дүужин тааз, гэрлийн бурхүүл зэргийг тансаг, чамин хэрэглээ мэт ойлгодог. Гэвч энэ нь цахилгаан хэмнэх, хэрэглээний тав тухтай байдлыг хангах ач холбогдолтой байдаг
Ханын цаас - Унтлагын өрөөний хана хурц, тод өнгөтэй байвал сэтгэл санаа тогтворгүй болдог. Тиймээс унтлагын өрөөний ханын цаас бүдэг, хээ хуаргүй эсвэл хээ нь үл мэдэгдэм байвал зүгээр. Цайвар ногоон, шаргал өнгө аятайхан. Хурц гэрэлд хүн амарч чаддаггүй. Мэргэжлийн дизайнерууд унтлагын өрөөнд бүүдгэр, хурц бус гэрэл зохицно гэж үздэг. Хананд байрлах уран зураг унтлагын өрөөний бас нэгэн имиж болдог. Орны бүтээлэг дэр нь хөшигний өнгөтэй зохицож байхаар төлөвлө. Тавиур, шүүгээн дээр байрлуулах сувинерийн зүйлс ч авсаархан, чамин байвал зохино. Унтлагын өрөө нь айл гэр бүлийн тохь тухтай байдлыг илэрхийлэх нэгэн том хүчин зүйл. Тиймээс унтлагын өрөөг өөрийн имиж, зан чанарын онцлогтой ч юмуу тохируулан бүрдүүлэх нь чухал. Цэнхэр өнгийг анхаарал сулруулж, түргэн унтахад нөлөөлдөг гэж үздэг бол шар нь амьдралын баяр баясгаланг нэмдэг гэдэг. Сэтгэл санаагаа өөдрөг байлгахад тустай шар өнгө тустай ч энэ эрч хүчтэй, цоглог өнгөнд та үргэлж зохицож чадах эсэхээ бодолцож байж л унтлагын өрөөгөө тохижуулаарай. Харин ногоон өнгө нь тогтвортой байдал болон сэргэж байгаа байгалийг илэрхийлдэг. Ийм өнгө стресст нэрвэгдсэн мэдрэлийн системийг тайвшруулах, анхаарал төвлөрөхөд тустай байдаг. Ягаан, чернилэн ягаан өнгө нь сэтгэхүйд дарамттай байдаг. Тиймээс унтлагын өрөөнд яавч тохирохгүй. Амьдралын бүх тохиолдолд хул ухаа, зааны ясан “сүүтэй кофе”-ны өнгө нь хамгийн түгээмэл зохицтой гэж үздэг. Эдгээр өнгө нь хүмүүсийн харьцааг жигд тогтвортой болгоход эерэгээр нөлөөлдөг. Сануулахад хөх, цэнхэр зэрэг хүйтэн өнгө нь шинэчлэх, сэргээх нөлөөтэй байдаг бол цайвар шар, гүйлсэн, үл ялиг ягаавтар өнгө нь унтлагын өрөөг тань илүү халуун дулаан болгох чадвартай.