Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663577 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 174-р хуудас. | дараах >>

“Taspo” картгүй бол тамхи авч чадахгүй

2008-09-15,09:29

Японы ямар ч ресторанд орсон үйлчлэгч нь угтан авч

- Та тамхи татах хэсэгт орох уу? эсвэл татдаггүй юу? гэж заавал. Метро, өртөө, буудал, үзвэр үйлчилгээний газар ер нь хаа ч гэсэн тусгай тамхи татах хэсэгтэй. Зарим дэлгүүр, кофены газарт тамхи татахыг хориглосон байдаг. Сарын  сүүлчийн өдрийг тамхигүй өдөр болгодог баар, ресторанууд ч бий. 1900-аад оны эхээр тамхинаас болж гал түймэр гарах нь их байснаас Японд тамхи хаа сайгүй татахыг зөвшөөрөхгүй, харин зориулалтын газар бий болгож эхэлсэн юм. Эмнэлэг, онгоцны буудал зэрэг томоохон байгууламжад тусгай жижиг шилэн өрөөнд орж тамхи татах ёстой. Энэ нь бидний хувьд өрөвдөлтэй юм шиг харагдах боловч япончуудын хувьд байх л ёстой, хэвийн зүйл болжээ.

Тамхи татах орон зай багассаар байгаа ч хэрэглэгчийн тоо өсөж байна гэсэн судалгааг тус улсын Нийгмийн халамжийн яамнаас нь гаргажээ. Энэ судалгааны дүнгээр эрчүүд тамхиа хаях нь ихэсч байгаа бол эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд тамхи татах нь ихэсч байгаа гэсэн дүн гарчээ. Ахлах, дунд сургуулийн сурагчид яагаад тамхинд орж буйг судлахад ойр дотны хүний нөлөөнөөс санамсаргүй туршиж үзсэн, тамхины автомат зарагчаас болсон гэжээ. Уг нь японд хорин нас хүрч байж архи, тамхи хэрэглэх эрхтэй болдог. Дэлгүүрт худалдан авагчийн насыг нь харгалзаад тамхиар үйлчтлдэггүй ч хүүхэд өөрөө автомат зарагчаас шөнө, орой хэзээ ч хамаагүй чөлөөтэй худалдан авах боломжтой байдаг. Тамхины хор хөнөөлийн тухай сургалтын хөтөлбөрт оруулж зааж ухуулдаг ч гэсэн тамхи татдаг хүүхдийн тоо ихэссээр л байна.

Ийм учраас энэ оны зургадугаар сарын 1-ээс Японы Тамхины Холбоо, Тамхины автомат зарагч машины корпораци хамтран “Таспо” нэртэй картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Хориос дээш настай, тамхи татдаг хүн энэ картыг биедээ байнга авч явах шаардлагатай болж байна. Хүчинтэй хугацаа нь 10 жил бөгөөд  бэлэн мөнгөний кредит карт ч байж болох янз бүрийн хувилбартай ажээ. Тамхины автомат зарагч машины жижиг мэдрэх толинд картаа хүргээд л дараа нь тамхиа авах боломжтой болно. Дашрамд дурдахад түр оршин суугаа гадаад хүн гудамж дахь автомат зарагчаас тамхи худалдан авах боломжгүй болсон гэж “Таспо”-ийн төв мэдээлсэн юм. Мэдээж дэлгүүрээс бол чөлөөтэй авч болно.

 

 

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 813 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Энийг гэж юуг нь хэлээд байгаан? Автоматыг нь уу, эсвэл картыг нь уу? Миний бодлоор аль нь ч хэрэггүй. Автомат нь ороод ирчихсэнийх нь дараа дахиж карт тараах гэж. Бусдыг алдааг давтахгүй шүү
honzo хэзээ бичсэн: 14:48, 2008-09-17 | |
Манайд энэнийг нэвтрүүлчүүл овоо олон хүн чад... tongue
дэрс (зочин) хэзээ бичсэн: 18:45, 2008-09-16 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 174-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг