Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663534 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 175-р хуудас. | дараах >>

ав адилхан хүн...

2008-09-12,16:53

Ширээний ард суугаад, компъютер ширтчихээрээ чи хүнийг зарцлах эрхтэй болчихдог юм уу? Бүр үнэн голоосоо дургүй хүрчихлээ... Сэтгүүлч, борлуулагч хоёр ав адилхан хүн... Ажил үүргийн хуваарь нь өөр, нэг нь гадуур гарч хүмүүст сэтгүүл түгээдэг, харин нөгөөх нь түүн дээр гарах материалыг бичдэг. Тэглээ гээд үйлчилгээний ажилтнаа нохойд барьдаг мод шиг цай, кофе, хуушуурандаа гүйлгээд байхаар дургүй хүрээд байна. Таван сэтгүүлчийн өдрийн хоолыг хоёр удаа гарч авчраад л... Яахав тэр хүн нэг их юм бодоогүй байх. Харин надад утгагүй тэнэг санагдсан. Борлуулагчид биш харин манай сэтгүүлчдэд. Үүнээс болж илүү үгэлж хүний дургүй хүргэж орхилоо, өнөөдөр...

Гэрэлээ: Чи юу ч хийгээгүй завтай байгаа юм байж яах гэж хүнийг өөд уруугүй зараад байдаг юм бэ? Наадах чинь адилхан л хүн ш дээ. Тэгээд ч чамаас хамаагүй ах хүн байхад...

Халиун: Яадгийн. Борлуулагч юм чинь гүйх л хэрэгтэй ш дээ. Хн. Би борлуулагч байсан бол гүйх л байсан.  

Гэрэлээ: Яршигаа. Ямар завгүй байсан ч гэсэн би өөрөө гараад кофегоо авчихдаг. Би хүнийг чи үйлчлэгч, би сэтгүүлч, чи миний үгэнд орох ёстой гэж лав харьцаж чадахгүй. Тэгээд ч чамайг ингэ, тэг гэвэл чи уурлах л байсан.

Халиун: Явуулж чадахгүй бол хохь нь ш дээ. Өөрөө л гүйгээд байхгүй юу. Мангар царайлаад, зарчихаар хүн байгаад байхад өөрөө гүйгээд л... Ер нь хүн зиндаа зиндаагаараа байдгийм дөө.

Гэрэлээ: Хохироод ч байх юм алга. Чи тэгж их зиндаархах гээд байгаа юм бол толгойгоо угаа. Хүнийг хүн гэж бодохгүй байж юун ч зиндаасаг юм.

Ингээд хэрүүл ч биш, хэлэлцээ ч биш маргаан өндөрлөв. Гэхдээ би ийм араншинд дургүй. Хэдэн өгүүлбэр зөв холбочихож чадахгүй юм байж яаж ингэж аашилж чадаж байна... Магадгүй миний буруу байсан байх. Хэн хэнийгээ хааш нь юунд явуулах нь надад юуны хамаа...          

бичсэн: gereltuya төрөл: | (14) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 906 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

мангасийн хувид бол яааг унэн, би одоо guiness-Ном д бичигдтсэн бгаа. yho:d==
Зочин хэзээ бичсэн: 18:33, 2008-09-14 | |
миний бичлэгийг уншаад ойлгоцон юм уу ? хэхэ
Чиний тувшин ч одроос одорт осож байна шуу, Урагшаа !
Зочин хэзээ бичсэн: 18:30, 2008-09-14 | |
Халиунаа шиг хүмүүс байсаар байгаагийн хажуугаар энэ зочин одоо юу вэ?Ядаж зөв бичдэг болчихоод хүн доромжилбол ямар уу
Энэ блог чам шиг юмаар бузарлагдах блог биш.Унших ч юмтай бодогдуулах ч юмтай блог шүү.Энэ зочин ер нь хүн биш мангас байхаа.
gangaa хэзээ бичсэн: 19:20, 2008-09-13 | |
шаар шавкруу болтсон чин газраас ондийж чадахаа болитсон блээ шдээ гэснээс чи ч онготсоор л нисээд бгаа биз дээ, хаха
за тэр ч яхав ээжийгээ
Зочин хэзээ бичсэн: 17:08, 2008-09-13 | |
ёоо, шаар шавкруу болтсон чин газраас ховхорч онготсоор нисэж чадахаа болитсон байлаа шдээ, хаха
за тэр ч яахав, хогшин чин монго олтсон ээжийгээ тсэвэрлэгчээр явуулчина биз дээ.
Зочин хэзээ бичсэн: 16:12, 2008-09-13 | |
Ихэнх хүмүүс огцом офлайндсаан. :p
Зочин хэзээ бичсэн: 10:32, 2008-09-13 | |
Зочинд зочноос хариу бичих нь:
Чи ийм юмыг онигоо гэж боддийн бол өөрөө новш байна даа... Новшийн амьдрал дунд шаар шавкруу болжийгоо хүмүүс л ийм сэтгэхүйтэй байдийн за миндөө... шал дургүй хэрэв... Аягүй бол зочин Халиунаа байгаа даа хайн....
Зочин хэзээ бичсэн: 10:16, 2008-09-13 | |
Сэтгэгдэл
энэ гийчэн яг хэнд, яс юу хэлчихээд дутаан одов ? raised eyebrow
Дарс хэзээ бичсэн: 04:24, 2008-09-13 | |
аан тийм намайг рэкламд танилтсуулсанд баярласан шуу
Зочин хэзээ бичсэн: 03:52, 2008-09-13 | |
чамайг ийм сайн ажигладаг чинээ санасангуйээ гэснээс

Яг мэдэж чадсан эхний эр хун чи байлаа, баяр хургиэ !
Зочин хэзээ бичсэн: 03:46, 2008-09-13 | |
Сэтгэгдэл
Хайн..хүний үнэргүй Халиунаа вэ.. гэснээс энэ нэг зочин гэсэн этгээд хэлж муулах юм байдаг юм бол хүнээс дутахааргүй л хүн юм бол нэр усаа бичиж байгаад хэлчихээч.. Хоёрын хооронд ингэж хүний хийсэн хөдөлмөрийн өөдөөс ороо нь орсон бух шиг ухаангүй мөөрч байхаар миндөө.. :-@ Ёоооххх.. нэххх сайхан болчихлоо.. Уучил намайг блогийн эзэн минь.. тэгэхдээ л сайхан болчихлоо..
Эргээд бичлэгэндээ орий.. Хаана зогслоо.. Ааа тийм Халиуныг борлуулагч болгох санал тавьж байна.. yho:D==

Зассан: Dars хэзээ: 2008-9-12 4:07 PM
Дарс хэзээ бичсэн: 01:50, 2008-09-13 | |
чиний бичлэгүүд бугд онигоо юмаа хаха
Зочин хэзээ бичсэн: 19:23, 2008-09-12 | |
уйдсан хуний бичлэг бна, хэхэ
Зочин хэзээ бичсэн: 19:22, 2008-09-12 | |
Baliar uymnuud
Манай ажилийн сэнтэг охидууд бас ингээд цэвэрлэгч эгчийг зараад байдгийм шд. Балиар гахайнууд ээж шигээ хүнээр хоолоо тамхиа зөөлгөөд аягаа угаалгаад байдгийм. Тэнэгүүд ядаж аягаа өөрсдөө угаахгүй.Яаж тэр 00 энэ тэр угаадаг хүнээр аягаа угаалгачаад цай уудаг байнаа.
Зочин хэзээ бичсэн: 18:06, 2008-09-12 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 175-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг