Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663348 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 179-р хуудас. | дараах >>

Байрны эрэлт хэрэгцээ энэ үед улам ихэсдэг

2008-09-09,08:58

 

Намар есөн сараас эхлээд  хотын хөл хөдөлгөөн ихэсдэг. Энэ үеэр олон барилгын компаниуд шинээр барьсан орон сууцаа ашиглалтад өгдөг бол нэг хэсэг хүмүүс хөл ихтэй цагийг ашиглан байраа зарах, байр авах хүсэлтэй байдаг. Оюутан, сурагчид цуглаж, хөдөөнөөс хотыг зорих нүүдэл, түүнийг дагасан орон сууцны эрэлт ч ихэсдэг.  Хэрвээ та ямар нэгэн байр худалдан авахаар төлөвлөөд, банкны зээл хөөцөлдөх гэж  олон банкаар явж цагаа үрэлгүй доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

 

Зарим банк орон сууцны зээлээ түр зогсоожээ

 

            Капитрон, Монгол шуудан, Хадгаламж банкууд тодорхойгүй хугацаагаар орон сууцны зээл олголтоо зогсоосон байна. Харин Зоос банк Тумбааш, Golden Will хотхонуудаас бусад барилгад зээл олгохгүй байгаа аж. Төв банк өнгөрсөн аравду­гаар сараас хойш бодлогын хүү­гээ гур­ван удаа өсгөсөн. Зээлийн өсөлт, төсвийн зарлага, хөрөнгө оруу­лалт, нийгмийн халамжийн чиглэ­лээр иргэдийн гар дээр очиж бай­гаа мөнгө инфляцыг өдөөсөн гэж Монгол банк дүгнэж байгаа. Монгол улсын зээл дунджаар жилд 50-60 хувиар өссөн гэсэн судалгаа гарсан бөгөөд төв банкны зүгээс зээлийг 30-35 хувьд барихаар төлөвлөж байгаа аж.  

 

 

Зээл олгох шийдвэр гарсны

дараах зардал

Банкууд зээл олгох болсны дараа үйлчилгээний шимтгэл гэж зээлийн үнийн дүнгийн 0,2-1,0 хувьтай тэнцэх шимтгэлийг төлөх болдог. Худалдаа хөгжлийн банк зээлийн дүнгийн нэг хувь, Зоос банк 0,5 хувийг зээл олголтын шимтгэлд авдаг юм байна. Үүнээс гадна зээлийн болон барьцааны гэрээг бүртгүүлэхтэй холбоотой нотариатын болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх зардлыг зээлдэгч хариуцдаг юм байна. Бас зарим банкнууд өөрсдийн эрсдэлээ бууруулах үүднээс зээлээр авч буй орон сууцыг үл хөрөнгийн даатгалд хамруулахыг шаардда бөгөөд энэ зардлыг мөн зээлдэгч гаргана.

 

 

Та ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

 

Зээл хүсэгчдэд тавьдаг банкуудын шаардлагуудын тухай доор нэгтгэн бичсэн байгаа. Тиймээс уншигч та зээл авахаар шийдсэн банкныхаа зээлийн мэргэжилтэнтэй уулзаж, илүү тодорхой мэдээллийг аваарай.

-          Монгол улсын иргэн байх, Улаанбаатар хотод амьдардаг, 21 ба түүнээс дээш настай ба тэтгэврийн наснаас өмнө зээлээ бүрэн төлж дуусгах чадвартай байна.

-          Тодорхой ажил эрхэлдэг, байгууллагадаа гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх ба зээл түүний хүүг барагдуулах сарын тогтмол орлоготой /зарим банк өрхийн тогтмол орлого нь сард цэврээр 500.000 төгрөгнөөс багагүй байх шаардлагатай зээлдэгчийн өрхийн татварын дараах орлогын 45 хувиас дээшгүй хэсэг нь сар бүрийн зээл, түүний хүүгийн төлбөрт хүрэлцэхгүйц байна гэж заасан байна./ Энэ байдлаа зээл түүний хүү төлж дуусах хүртэл хэвээр хадгалах боломжтой байна. Хувиараа бизнес эрхлэгчид хоёроос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх хэрэгтэй.
- Орон сууцны зээлээ бүрэн төлж дуусах хүртлэх хугацаанд амь нас,  орон сууцаа даатгуулсан байна. Зарим банк уг шаардлагыг тавьдаг.

-           Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн аливаа өргүй байна.

-          Хөрөнгийн аливаа маргаантай асуудлаар хууль хяналтын байгууллагаар хянагдаагүй, эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй байна.

-           Худалдан авах орон сууцаа сонгосон байна.

-          Худалдан авах орон сууцны үнийн 30-аас багагүй хувийг санхүүжүүлэх чадвартай байна.

-          Шинээр орон сууцны байшин бариулах эсвэл орон сууц худалдан авах зайлшгүй хэрэгцээтэй байна.

-           Баталгаатай барьцаатай байна. /орон сууц өмчлөх эрхийн бичиг, ажил олгогчийн баталгаа,  зээлийн хөрөнгөөр худалдан авах орон сууц болон баригдах барилга, байшинг өмчлөх эрхийн бичиг/

-           Барилгын компанийн хувьд: 2-3 жилийн хугацаанд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

 

Та ямар материал бүрдүүлэх вэ?

Банкуудаас бүрдүүлж ирэхийг шаарддаг материалын жагсаалтыг доор нийтлэе. Гэхдээ уншигч та тухайн банк ямар баримт бичиг шаарддагийг лавлаж сайн асуугаарай.

Бүрдүүлэх бичиг баримт:

-          Зээл олгохыг хүссэн өргөдөл /үүнд: хүссэн зээлийн хэмжээ, хугацаа, зориулалт зэргийг дурдаж, гараар бичсэн байна./

-          Зээл хүсэгчийн мэдээлэл /маягт бөглөнө/

-          Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг эх хувийн хамт /хамтран зээлдэгчид/зээлдэгчийн гэр бүл, үр хүүхэд зэрэгт мөн хамаарна./

-          Хорооны засаг даргаас авсан оршин суугаа газрын тодорхойлолт

-           Байгууллагын тодорхойлолт /үүнд: овог нэр, албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ/

-          Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг /гэр бүлийн бусад гишүүдийн орлого, бизнес, түрээс, ажил үйлчилгээний гэх мэт орлого гэж үзэж болох бүхий л зүйлээ баримтаар нотлоно. Бэлэн мөнгө ба бусад хөрөнгийн хэмжээг нотолсон баримт, тус хөрөнгө нь байрны урьдчилгаа төлбөр болон зээл авах зардлыг төлөхөд хүрэлцэхүйц байна./

-          Зээлийн барьцаанд тавих орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, итгэмжлэх бичиг /зээлээр худалдан авах орон сууц эзэмших гэрчилгээ гараагүй эсвэл өөр хөрөнгө барьцаалж буй тохиолдолд лавлагаа, хөрөнгийн үнэлгээний тайлангууд/

-          Орон сууц худалдагч болон зээлдэгч хоёрын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ

-          Өрхийн орлого тодорхойлох баримтууд, өрхийн орлого зарлагын тооцоо

-          ЦЕГ-аас гэмт хэрэгт холбогдоогүйг батлах тодорхойлолт

-          Орон сууцны зээлийг байгууллага нь батлан дааж байгаа тохиолдолд банкинд хандсан байгууллагын албан бичиг

-          Цээж зураг

-          Иргэний өөрийн болон өрхийн гишүүдийн дэлгэрэнгүй анкет

-           Зээлийг эргэн төлөх график

-          Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл

 

 

Зээлийн хүү, хугацаа, урьдчилан төлөх хувь хэмжээ, бүрдүүлэх материалыг багтаасан мэдээллийг танд хүргэлээ. Хэрвээ та зээл авах банкаа сонгосон бол тухайн банк дээрээ очиж зээлийн эдийн засагчаас дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө аваарай.

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1071 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 14:26, 2011-01-19 | |
энэ гунхалзал! энэ цацрал! энэ дур булаалт! энэ гоо сайхан! ... заза миний талаар яриад яахав, чиний нэр хэн гсн бэ?
Зочин хэзээ бичсэн: 18:43, 2008-09-14 | |
энэ зочин одоо хэн бэ?Нэргүй гэчихжээ.Чамд арай гоёдсон нэр байна.
gangaa хэзээ бичсэн: 19:22, 2008-09-13 | |
за , танилтсий миний нэр Нэргүй, чиний овог хэн билээ ?
Зочин хэзээ бичсэн: 16:35, 2008-09-13 | |
за, чиний нуурэн дундуур гарсан миний машиний дугаарийг ядаж тогтоогоод авсан уу? хаха
Зочин хэзээ бичсэн: 16:29, 2008-09-13 | |
зочинд: Уучлаарай та ядаж *зөвлөгөө, зөвлөгч, өөрөө* гэдэг үгнүүдээ хүн ойлгохоор биччихээд хүн доромжлоо... Шал дургүй хүрчихлээ... Чам шиг илүү харж, билүү долоож, энд тэнд очиж нэрээ нуугаад дальчиганаж яваагүй. Хаана ч хэний ч өмнө нүд дальдарч, нүүрээ нуухгүй нэрээ хэлээд, өөрийнхөө бичсэн зүйлийн талаар тайлбарлаад яриад өгчихөж чаднаа... буруу юм бичсэн байгааг минь харж байгаа юм бол засаад хэлээд өгчихөөч... Чадахгүйг чинь мэдэж байнааааааа.....
gereltuya хэзээ бичсэн: 12:50, 2008-09-13 | |
оороо байр худалдан авахад иргэдэд зувлулгуу угч тусалдаг зувлугч юм уу? хэхэ

ийм зувлулгуу г мэргэжлийн ууднээс харах юм бол инээдтэй л юм бна, хумуус ч мэхлүүлээд дуусах биз дээ.
Зочин хэзээ бичсэн: 19:20, 2008-09-12 | |
Баярлалаа. Одоо хэрнээ би хуучин нэрээр нь л мэддэг юм байна.
gereltuya хэзээ бичсэн: 17:37, 2008-09-10 | |
байрны эрэлт хэрэгцээ энэ үед улам мхэсдэг
сайн уу? энэ бичлэгт найз нь сэтгэгдэл үлдээхэд надаа илүү ойр юм байна. яагаад гэвэл би банкинд ажилдаг хүн л дээ. банкуудын орон сууцны зээлийн талаарх мэдээллийг сайн оруулжээ. харин бичлэг дэнд 1 жаахан алдаа байна. энэ нь *үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар* гэж бичдэг нь биш шүү дээ нэрээ өөрчлөөд удаж байгаа. одоо хэрэглэгдэж байгаа нэр нь*ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР* гэдэг болсон. бусдаар бол болсон байна. buke-s happy
Зочин хэзээ бичсэн: 17:26, 2008-09-10 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 179-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг