Дурласан нүд
2009-12-02, 18:19
Шохоорхов, сонжив түүнийг
Шоолон инээв, найздаа ярив
Бодоод догдлов, барааг нь хараад улайв
Би яачихав...
Худлыг мянга яриад өөртөө үнэмшив
Хуурамчхан шохоорхол биш гэхээс дотроо эмээв
Чи харин юу ч мэдэхгүй байгаад гунив
Чимээгүйхэн нэг л өдөр ирнэ гэж итгэв
Хайр өмнө нь надад байсан
Хагацал бас байсан
Итгэлээр гэрэлтсэн цаг хугацаа байсан
Ирэх өдрүүд тийм байгаасай
Жич: Уг шүлгийг хайртай дүүдээ тэр залуутайгаа заавал учирч аз жаргалтай амьдраарай гээд зориулж байгаам шүү