Урмын үг
2008-08-29,15:57
Ёооё... Одоо л нэг хүн танихтайгаа боллоо гэхгүй юу... . Хэд хоног бичиг цаасныхаа доороос өндийж чадахгүй, хажуугаар нь сэтгэл санааны байнгын дарамт доор, захиралдаа загнуулж, найзууддаа зэмлүүлж, блогчид та нөхдөөсөө хүртэл найзуудыг ангилах муухайн энэ тэр гэсэн зөв шүүмж сонсоод өөрийгөө чадваргүй, чадалгүй, тэнэг, азгүй гэж баахан зүхсээр өнөөдрийг үзэв . Энэ хооронд уурлаж, бухимдаж, охиноо гомдоож, уйлуулж, өөрийнхөө ажлын бүтэмжгүй байдлыг өрөөлд гаргаж тэнэгтэв . Энэ бүхний эцэст өнөөдөр алдартай "Найз" сэдвээ бичиж дуусгалаа. Одоогийн байдлаар хоёр хүнд уншуулаад байгаа. Сайн болж, ёстой зүгээр юм гэсэн үнэлгээг авав. Хоёроос хоёр шүү. Чамлахаар чанга атга гэж... . Ерөөсөө ойрын хугацаанд шаналсаар яваад, хэн нэгний хэлсэн үгэнд шууд гомдоод, заавал мушгин гуйвуулж ойлгоод байсан юм шиг байнаа. Ямартаа ч нэг сэдэв бичиж дуусгалаа. Найз гэдэг сэдвээр арвын арван хуудас, тэгээд дээр нь аятайхан юм оруулчих гэж нэлээд хичээсэн. Өөрийнхөө хэмжээнд сайн бичсэн гэж бодож байгаа. Угаасаа сайн гээд онгирчихъё . Дараа долоо хоногийн эхний өдөр "Найз"-аа блогтоо оруулнаа.... Санал, сэтгэгдлээ хэлж, надад тус болсон бүх хүмүүст баярлалаа... Та нартаа хайртай шүү.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Чи " би чадна" гэсэн бол чадах л болно. чи чадахгүй бол өөр хэн чадахын... Тиймээс урагшаа амжилт шүү...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:50, 2008-09-01 | |
Итгэлийг тань алдахгүйн тулд хичээнээ... Урмын үг хэлсэнд баярлалаа...
gereltuya хэзээ бичсэн: 16:59, 2008-08-29 | |
Чи бичсэн юм чинь сайн л болсон байгаа.Зоригтой итгэлтэй бай.Чи илүү шүү
gangaa хэзээ бичсэн: 16:47, 2008-08-29 | |
Хүлээж байя, Найзаа
Shonkhor хэзээ бичсэн: 16:17, 2008-08-29 | |